Xaxa.mn

Samsung дахин эвхэгддэг утас танилцууллаа

БНСУ-ын Samsung компани Сан-Франциско хотноо Galaxy S20 шинэ ухаалаг утасныхаа танилцуулгыг энэ мягмар гарагт хийжээ. 
Төхөөрөмжийн гурван төрөл: стандартын Galaxy S20 (дэлгэцийн диагональ нь 6,2 инч), томруулсан дэлгэцтэй Galaxy S20 Plus (6,7 инч), Galaxy S20 Ultra (6,9 инч) танилцуулагдсан ба дэлгэц нь шинэчлэлийн 120 Гц хэлбэлзлийг барина.
Төхөөрөмжүүд Qualcomm Snapdragon 865 процессороор тоноглогдсоны зэрэгцээ 12 Гб үзүүлэлт бүхий шуурхай санах ойтой. 128 - 256 Гб-ийн багтаамжтай байх аж.
Samsung дахин эвхэгддэг утас танилцууллаа
Samsung мөн эвхэгддэг утас Galaxy Z Flip загварыг тусгайлан танилцуулсан юм. Galaxy Z Flip нь  тус компанийн эвхэгддэг моделийн хоёр дахь нь болж байна. Утасны дэлгэц нь 6,7 инчийн диагнальтай эвхэгдсэн үедээ алганд багтана. Самсунг компани Google-тэй хамтран энэ төхөөрөмжийг бүтээжээ.
Бүх смартфонууд нь 5G сүлжээг дэмждэг. Урьдчилсан захиалга хоёрдугаар сарын 21-нээс эхлэх бөгөөд S20 төхөөрөмжийн энгийн загвар нь Америкт 999 доллараар зарагдах гэнэ.
Eagle.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us