Сагсан бөмбөгийн алдрын танхимд энэ онд мөнхлөхөөр шигшигдсэн тамирчдын дунд Лос-Анжелес Лейкерс багийн домогт тамирчин Коби Брайант, бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон, плей-оффын шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор гурван удаа тодорсон. Тим Дункан, бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон Кевин Гарнетт, олимпын дөрвөн алтан медальт Тамика Кетчингс тэргүүтэй сагсанбөмбөгчид багтжээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ таван удаагийн аварга, олимпын хошой аварга, бүх оддын тэмцээнд 18 удаа оролцсон Коби Брайант Лейкерс багийн олон амжилтыг эзэмшдэг.
Энэ онд алдрын танхимд мөнхлөх тамирчдын нэрсийг ирэх дөрөвдүгээр сарын 4-нд олон нийтэд албан ёсоор танилцуулах бөгөөд ёслолын үйл ажиллагаа наймдугаар сарын 28-30-нд болно.
Үндэсний шуудан
Сэтгэгдэл бичих