Х.ОЮУНБОЛД
“Оскар” кино наадмаас Өмнөд Солонгосын “Шимэгч” кино дөрвөн шагнал хүртсэн билээ. Энэ киноны найруулагч Бон Жун Хотой хийсэн ярилцлагыг “el periodico.com” цахим хуудаст нийтэлснийг хүргэе.
-Танд “Шимэгч” киноны санаа яаж төрөв?
-Энэ санаа 2013 онд хийсэн баян, ядуугийн ялгааны талаар гардаг “Мөс хагалагч” киноны зургийг авч байх үеэр төрсөн юм. Тиймээс энэ сэдвээр гүнзгийрэхийг хүссэн. Мөн энэ киног орж байгаа санаанаас нь эхэлж хийх бодол төрсөн. Би залуудаа нэг баян хүүхдэд ганцаарчлан хичээл заадаг байв. Түүний гэр рүү явахдаа би багтдаггүй ертөнцөд зөвшөөрөлгүй орж байгаагаа мэдэрдэг байсан. Тэр гэр их гайхалтай харш байсан. Хоёр давхартаа саунтай байсан. Би миний найзууд надтай энэ байшинд орж чаддагсан бол зугаатай байх талаар боддог байлаа.
-Үнэндээ таны кинонд нийгмийн давхаргын бүх асуудал байдаг. Ямар зүйл таныг энэ талаар дахин судлахад хүргэв?
-Энэ бүгд бидний харилцан ажиллахад нөлөөлдөг. Бид үүнийг хайхрахгүй байхыг хичээдэг. Учир нь бидэнд саад болдог. Гэхдээ өөр арга байхгүй. Бидэнд хэн нэгнийг танилцуулахад түүний хувцас, хамгийн сүүлийн үеийн утас, цаг, цүнх үнэтэй эсэхийг зөн совингоороо анхаарч хардаг. Бид хангалттай ойртвол хэрхэн үнэртэж байгааг нь хүртэл анзаардаг. Бидний биеийн үнэр хүртэл нийгмийн давхаргын асуудал.
-Солонгосын амжилтад хүрсэн олон кинонд эдийн засгийн ижил тэгш бус байдлын талаар гардаг?
-Энэ бол дэлхий дахинд тулгараад байгаа аймшигтай асуудал. Гэхдээ ялангуяа, Өмнөд Солонгост их ноцтой. Манай эх орон Паг Чон Хигийн дарангуйллын үед санхүүгийн асуудалд санаа зовж, эдийн засагт өсөлтийн туршилт хийсэн. Түүнээс биш иргэдийн эрх чөлөөний төлөө санаа бага зовсноос гадна ангийн ялгааг гаргаж ирсэн. Манай нийгэмд баячууд, ядуучууд ховорхон уулздаг. Өөр орчинд амьдарч, өөр ресторанд хооллодог. Шимэгч нь ядуу, баян хүмүүс их ойртдог ховорхон мөч, шинээр нэг нэгнээ үнэрлэж чаддаг талаар өгүүлдэг тухай кино юм. Хэн ч санаатайгаар хана босгож бариагүй. Гэхдээ байдгаас гадна их хэврэг. Хэрэв энэ нь нурчихвал муу зүйл тохиолдож болно.
-Мэдээжийн ойлгомжтой асуулт асууж байгаад уучлаарай. Таны кинонд хэн нь шимэгч вэ?
-Эхлээд үзэхэд ядуу гэр бүл шимэгч. Яагаад гэвэл цусыг нь сорохоор баян гэр бүлд орно. Гэхдээ баячууд бусдаас хамаарахгүйгээр амьдарч чадахгүй. Тиймээс тэд ч бас шимэгч. Хэн энэ доройтлыг хариуцах вэ. Нийгмийн нэг ангийг нөгөөгөөс нь тусгаарласан ялгаа хаанаас гаралтай вэ. “Шимэгч” кинонд энэ тухай гардаг. Ядуу гэр бүл бол олон ажилд сайжирч, хөгжиж чадахаар хангалттай ухаантай, шалмаг. Гэвч нийгмийн систем үүнийгээ хэрэгжүүлэх чадварыг тэдэнд өгдөггүй.
-Бараг бүх кино эсвэл сайн гэр бүлийн гэрт, өөр сайн гэр бүлийн гэрт болдог. Зураг авалт хязгаарлагдмал орон зайд хийх төвөгтэй юу?
–Үгүй. Хил хязгаартай байх нь надад урам зориг өгдөг. Харин хязгааргүй оронд байх боломж нь намайг их бухимдуулдаг. Миний өмнө нь хийсэн “Окжа” киноны зураг авалтыг Солонгосын ууланд хийж эхлээд Манхэттенд дуусгасан. Энэ кино нь тусгай эффектүүдээр дүүрэн байсан. Баатарлаг, туулийн сэдэвтэй кино байсан бөгөөд техникийн бэрхшээл нь намайг бүр ядраасан. Гэхдээ би харамсдаггүй. Учир нь би бүх дүрээ болон түүхэнд бүх эрчим хүчээ зориулж чадсан. Миний кино цаашид ийм байхыг хүсч байна.
-“Шимэгч” кино эмгэнэлтэй ч үзэж байхад инээдээ барьж чаддаггүй. Энэ нь танд сайхан санагддаг уу?
-Би уйтгартай хүн. Уучлаарай, надад хүмүүс зовж, баярлаж, тэд үүнийг хийх нь муу гэдгийг мэдэж байгаа ч инээж байгаагаар хийх надад таалагддаг. Түүнээс гадна амьдрал бол зөвхөн эмгэнэл эсвэл хошин шог биш. Энэ хоёрын зохицол. Үнэн биз. Амьдралыг би ингэж л хардаг. Тиймээс миний кинонууд бас ийм.
–Таны киноны өөр нэг өвөрмөц шинж бол төрөл зүйлийг үргэлж хольдог. Нэг төрөлд багтахын оронд таны кинонууд өөрийнхөө ангилалд багтдаг гэж хэлж болно. Та юу гэж бодож байна?
-Надад таалагддаг. Миний хувьд киноны төрөл нь хүүхэд байхаасаа амьсгалж байсан миний амьсгалж байгаа агаар. Гэхдээ кино зураг авалт эсвэл кино хийж байх үед хэзээ ч би өөрөөсөө энэ түүх ямар төрлийнх вэ, ямар яриаг хүндэтгэх ёстой талаар асуудаггүй. Зарим хүн миний киног бохир хошин шог, бусад нь нийгмийг шүүмжилсэн, нөгөө хэсэг нь адал явдалт кино гэж хардаг. Гэхдээ нэг дор байдаг. Мэдээж энэ бүхнийг бичихэд надад зардал их гардаг.
-Ямар үнэтэй байх вэ?
-Кино зохиол бичиж байхад гэр бүлийнхэн минь намайг үзэн яддаг. Би мэдрэлийн өвчтөн бүдүүлэг хүн, дарангуйлагч шиг аашилдаг. Тиймээс миний эхнэр надад тайвшруулах эм уухыг зөвлөдөг. Гэхдээ энэ эмнүүд намайг бичихэд саад болдог гэдэгт итгэлтэй байна. Хамгийн муу үр дүнд би хэзээ ч сэтгэл хангалуун баяртай байж үзээгүй. Би кинонууддаа их хатуу ханддаг. “Шимэгч” кино үзэх болгондоо хол явалгүйгээр яагаад тэр эсвэл энэ хэсгийн зургийг өөр аргаар аваагүй юм бол гэж өөрөөсөө асуудаг.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл бичих