"Beautiful People" нэртэй танилцах үйлчилгээнээс гаргасан жагсаалтад ирланд эрчүүдийг дэлхийн хамгийн царай муутай хүмүүс гэжээ.
Уг цахим хуудас үйлчилгээгээ “хамгийн царайлаг хүмүүст” зориулагдсан гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл сайтад зар нь тавигдах хүнийг бүртгэлтэй гишүүд нь сонгодог гэнэ. Бүртгүүлэх хүсэлт гаргаснаас 48 цагийн дотор сонгогдож чадвал гишүүнчлэлийн эрх нээгдэнэ.
Бүртгүүлэхэд саад болдог хүчин зүйлд муу арьс, том хамар, шингэн үс, хэт тарган эсвэл туранхай зэрэг шинжүүд багтдаг байна. Гэтэл хүсэлт гаргасан ирланд эрчүүдийн ердөө зургаан хувь нь шаардлага хангажээ.
"Холливудын ертөнцөд Колин Фаррелл, Майкл Фассбендер зэрэг олон сайхан ирланд эрчүүд бий. Гэхдээ тэд үндэстнээ төлөөлж чадахгүй. Харамсалтай нь ирланд эрчүүдийг дэлхийн хамгийн царай муутай гэж статистик харуулж байгаа" хэмээн сайтын гүйцэтгэх захирал Грег Хож ярьжээ. Харин ирланд бүсгүйчүүд үзүүлэлтээ сайжруулан хамгийн сайхан хүүхнүүдтэй үндэстний жагсаалтын зургаад бичигджээ. Тэдний авч буй дэмжлэг 35 хувьд хүрсэн байна.
Харин эрчүүдийн жагсаалтын тэргүүлэгч нь шведүүд болж, норвеги бүсгүйчүүд хамгийн хөөрхөнөөр нэрлэгдлээ.Тэгвэл герман бүсгүйчүүдийг хамгийн царай муутай гэж тодорхойлов.
Eagle.mn
Сэтгэгдэл бичих