АНУ-ын сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайант, 13 настай охин Жианнагийн хамт өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд амиа алдсан харамсалт үйл явдал дэлхий нийтийг уй гашууд автуулсан билээ. Тэрээр өөрийн хувийн нисдэг тэрэгтэйгээ осолдсон юм.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга, олимпын хошой алтан медальт Коби Брайант замналынхаа 20 жилийг Лос Анжелос Лейкерс багт үдсэн тэрээр 2016 онд их спортоос зодог тайлсан юм. 2018 онд тэрээр өөрөө зохиолыг нь бичиж, продюсерлосон богино хэмжээний хүүхэлдэйн киногоор Окарын шагнал хртэж байв.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр түүнийг эцсийн замд нь үдэх ёслол Staples center-д гэр бүл, найз нөхөд, багийнхан, олон мянган фэнүүдийнх нь хүрээнд боллоо. Кобиг эцсийн замд нь үдэх ёслолыг дуучин Бейонсе гайхалтай дуу хоолойгоороо эхлүүлжээ.
EAGLE.mn
Сэтгэгдэл бичих