Сүүлийн үед энгийн, эрүүл, сонирхолтой амьдралыг та эрхэмлэж байна уу. Дараах зөвлөгөө хүссэндээ хүрэхэд тань нэмэр болж болох юм.
Хоол хийхдээ шинэ технологи ашигла
Хоолны аппликейшн ашигла. Сүүлийн үеийн аппликейшнүүд таниас ч илүү хоол амтлах чадвартай болсон шүү. Нэгэн хэвийн хоолыг үргэлж хийх нь амьдралыг хүнд, уйтгартай болоход шууд нөлөөлдөг аж. Иймд танд ухаалаг утас байхад л хангалттай. Галт тогоондоо олон төрлийн үнэгүй апп-уудыг туршиж үзээрэй.
Их дэлгүүр бага хэс
Том хэмжээний худалдан авалт ойр ойрхон хийх нь хэрэгцээгүй худалдан авалт таны амьдрал ихэссэн гэдгийн дохио юм. Мөн ийм төрлийн дэлгүүр хэсэлт нь хог хаягдлыг маш ихээр бий болгож байдаг. Дэлгүүр дотор явахдаа танд болон таны гэрт яг одоо юу хамгийн их хэрэгтэй байна вэ гэдэг асуултад хариулж сураарай. Үүнийг авбал тийм ч их хэрэгтэй биш юм гэдэг бодлыг хэвшил болгох хэрэгтэй.
Аяла
Та хөдөө гарч, байгальд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо цагийг хөгжилтэй өнгөрүүлж сураарай. Жилийн дөрвөн улирал харгалзахгүй аялах боломжийг эрж, хай. Энэ нь таны амьдралд гайхалтай идэвх, шинэ амтыг нэмэх болно.
Цэвэр агаар бүтээмжийг нэмэгдүүлнэ
Өрөө бүрт тохиромжтой тасалгааны ургамал гэж бий. Ногоон ургамал арчлах нь танд илүү амьд байдлыг мэдрүүлнэ. Мөн гэр доторх агаар үргэлж чийглэг, цэвэр байхад хамгийн үр дүнтэй нь ургамал юм.
Шүршүүрийн толгойгоо солиорой
Шүршүүрийн толгойгоо шинээр солиод үзээрэй. Хэдий эвдрэл, ямар нэгэн асуудалгүй ч сольсны дараа усны урсгалыг өөрчилж, мөн л сонирхолтой байх болно. Шүршүүрийн толгойд хөрөнгө оруулах нь эрчим хүч, даралт, усны хэрэглээнд ихээхэнд өөрчлөлт оруулдаг гэх үг бий.
Eagle.mn
Сэтгэгдэл бичих