Монреаль дахь Макгиллын их сургуулийн эрдэмтэд хиймэл нойр булчирхайн шинэ тогтолцоо зохион бүтээжээ. Анхдагч хэв шинжийн чихрийн шижингээр шаналж байгаа хүмүүсийн амьдралыг уг тогтолцоо мэдэгдэхүйц өөрчилж болох аж. Цусан дахь глюкозын хэмжээг хэвийн байлгахын тулд энэ өвчнөөр өвдсөн хүмүүс биедээ тарьдаг инсулинээс бүрэн хамааралтай байдаг. Тэд энэ түвшингээ байнга хэмжиж, нэг бол тарилга хийх эсвэл тухайн хүний өгсөн үзүүлэлтийн хэмжээгээр инсулинийг автоматаар шахдаг бэсрэг шахуургыг хэрэглэдэг. Гэхдээ глюкозын хэмжээг зохих түвшинд удаан хугацаанд барихад амаргүй. Улмаар адилхан маш аюултай нэг бол саахар ихсэх эсвэл багадах зовлон амсдаг. Хиймэл нойр булчирхай нь глюкозын өндөр нам түвшинг өөрөө зохицуулдаг инсулин бүхий ухаалаг шахуурга гэсэн үг юм байна. Diabetes Care сэтгүүлд доктор Ахмад Хайдарын бичснээр шинээр хэр зэрэг инсулин шаардлагатай байгааг инсулин бүхий шахуурганд мэдээлдэг дохиологчтой алгоритм боловсруулсан ажээ.
“Автомат дохиологч нь нойр булчирхайн хиймэл тогтолцоо бүтээх боломж олгосон. Глюкозын хяналтыг сайжруулснаар өвчтөний амьдралын чанарыг бид мэдэгдэхүйц сайжруулж чадна” хэмээн эрдэмтэн тайлбарлав.
Үүний зэрэгцээ хиймэл нойр булчирхайн лабораторийн ажилтнууд өөр нэгэн даавар болох прамлинтидийг дамжуулах туршилт хийжээ. Прамлинтид болон инсулинийг хослуулж хэрэглэвэл илүү үр нөлөөтэй хэмээн эрдэмтэд үздэг. Үнэхээр хоёр дааврын хослол нь инсулиний үйлчлэлийг удаашруулж, дангаар нэг даавар хэрэглэснээс цусан дахь глюкозын түвшинг хэвийн хэмжээнд илүү удаан хугацаанд барьж байгааг туршилтын үр дүн харуулжээ. Энэ туршилт нь прамлинтид хоол, хүнсний шингэлтийг удаашруулж, улмаар инсулин илүү удаан хугацаанд үйлчилдэгт үндэслэсэн юм байна. Өвчтөн хоол идэх үедээ өөрийн гараар инсулин бүхий шахуурга хэрэглэхийг болиулж, бүрэн автоматчилагдсан хиймэл нойр булчирхай бүтээх явдал дараагийн алхам болох гэнэ.
Д.ЭнхээЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл бичих