Xaxa.mn

Intel автомат жолоодлогыг таксинд түрүүлж нэвтрүүлнэ


  • Mobileye-ийн бүрдэл төхөөрөмжүүд болж хувираад байна
  • Өдгөө технологи хөгжүүлэгчид хувийн автомашин бус, таксиг автомат жолоодлоготой болгох нь хавьгүй хялбар гэж үзэх болов
Автомат жолоодлоготой авто машины технологи хөгжүүлэгчид дэлхийн зах зээлд жолоочгүй давхих чадвартай загвар нийлүүлэх гэж буйгаа зоримог зарладаг үе өнгөрлөө. Өдгөө технологи хөгжүүлэгчид хувийн автомашин бус, таксиг автомат жолоодлоготой болгох нь хавьгүй хялбар гэж үзэх болов. Хотын робомашинд зориулсан серверийн дэд бүтэц, автопилот системийн процессор хөгжүүлэгч Nvidia корпорац хувийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад таксиг жолоочгүй давхидаг болгох нь илүү амар хэмээн үзэж буйгаа өнгөрсөн 12 дугаар сард тайлбарласан юм. Тэгвэл Intel мөн адил байр суурьтай байгааг хагас дамжуулагчийн технологиор дэлхийд тэргүүлэгч тус корпорацын санхүүгийн захирал Жорж Дэвис Morgan Stanley-гээс зохион байгуулсан технологийн хуралдаан дээр мэдэгдлээ. Intel-ийн Mobileye салбар нь автомат жолоодлогын системд зориулсан техник болон программ хангамж хөгжүүлдэг. Өдгөө Mobileye-ийн бүрдэл төхөөрөмжүүд автомашины ADAS (Active Driver Assistant System) буюу жолоочид туслах актив системийн де-факто стандарт бүрдэл болж хувираад байгааг тэрбээр нэмж дурдсан юм. Урьдчилж сайтар судалсан, танил орчинд харьцангуй бага хурдтай зорчдог учраас роботжуулсан такси нь хувь хүмүүсийн машинаас түрүүлж жолоочгүй болно хэмээн Жорж Дэвис үзэж байна. Mobileye автомат жолоодлогын системтэй туршилтын машинууд Израилийн Иерусалим хотын хөдөлгөөн ихтэй гудамжаар орчин нөхцөлийг зөв тооцоолон ухаалаг явж чадаж байгааг Дэвис тус хурал дээр тайлбарлав. Хүн, машин ихтэй түгжрээ бүхий замын хөдөлгөөнд оролцож буй робомашинд суухад зорчигч ердөө эхний хэдэн минутад түгшиж байгаад дороо дасаж эхэлдгийг туршилтад оролцогчид ярьж байна. Ийм хурдан дасаж байгаа нь автомат жолоодлого маш сайн болсны илрэл хэмээн тэрбээр хэлсэн юм. 
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us