Xaxa.mn

Сонжоо: Та хоёр тохирох хос мөн үү?

Хоёр хосын нэрээр тооцоог хийх болно.
Б о л д + О ю у н 
2+ 7+ 4+ 5 + 7+ 5+ 3+ 6 =39
Yсэг бүр тодорхой тоотой. Энэ тоонуудыг дээрх маягаар нэм. 39 болж байна. Энэ тооны цифрүүдийг бас нэмнэ. 3+9=12 Нэг тоо үлдээхийн тулд мөн нэмнэ. Ингээд 1+2=3 гарна <3> бол та хоёрын үерхлийн тоо болно.  А=1 Б=2 В=3 Г= 4 Д=5 Е=6 Ё=7 Ж=8 З=9  И=1 Й=2 К=3 Л=4 М=5 Н=6 О=7 Ө=8 П=9  Р=1 С=2 Т=3 У=4 Ү=5 Ф=6 Х=7 Ц=8 Ч=9  Ш=1 Щ=2 Ь=3 Ы=4 Ъ=5 Э=6 Ю=7 Я=8 
1.Сайн тийш ахиц гарна
Та хоёр өөрчлөлт хийх цаг болжээ. Хэрэв ямар нэг юм болохгүй, ойлгомжгүй байгаа бол энэ бүхэн ард хоцорсон хэрэг. Чи элэгсэг, энэрэнгvй байх нь зөв. Хөвгүүн нь хайртай охиных нь ийм чанар үүрд байх ёстой гэж бодох албагүй. Хамтдаа хаа нэг тийшээ аялах нь зүгээр.  
2. Амрах зав олдохгүй 
Та хоёрын үерхэл гайхмаар эрчимтэй хөгжинө. Хайрын холбоотой шийдвэрийг цаг алдахгүй, эргэлзэж тээнэгэлзэхгүй авах хэрэгтэй. Та хоёр үүнд бэлэн үү? Тийм бол аз жаргал гэрэлтэнэ. Үгүй аваас хэн нэгнийгээ хараанаасаа бүү салга. Бvх чухал асуудлаа хамтдаа шийд.  
3.Та хоёрт аз хүсье! 
Сайхан кино хийчихмээр, тийм харилцан мэдрэмжийг та хоёр мөрөөддөг үү? Тийм бол баяр хүргэе. Хайрын ид шидийн тоо та хоёрын бүхий л төлөвлөгөөг хэрэгжихэд тус болно. Чиний хайртай хөвгүүн өөрийгөө "лидер" гэж мэдрэхийг хүсэх тул чи өөртөө их ачаа бүү үүр. Хөвгүүн дэмий хардалтаа зогсоо.  
4. Та хоёр гайхалтай хосууд 
Та нар хүсвэл хамгийн сайн хос тэмцээнд орж болно. Бүр яаж ч мэднэ. Яагаад гэвэл та хоёр нийтлэг сонирхол, хүсэл таашаалтай юм байна. Маш сайн.  
5. Уйдахгүй 
Та хоёр хоёулаа мэдрэмжээ чин үнэнээр гаргадаг юм байна. Та нарын үерхэлд хэзээ ч давтагдашгүй түүх тохиож магадгүй. Үүнд та хоёр хэзээ ч бууж өгдөггүй бие даасан чанар л саад болж мэднэ. Гэхдээ өөр тал бий Жишээ нь: Та хоёр хамтдаа огт уйддаггүй.  
6. Нэг мэдрэмж! 
Та хоёрын холбоо гайхалтай азтай, урт удаан үргэлжлэх хувьтай юм. Хэн хэнийх нь дотоод ертөнц маш гайхалтай нэгдэн нийлэх учраас тэр шүү дээ. Охин чи, найзынхаа ялимгvй алдааг өршөөж сур. Харин хөвгүүн чи хүчтэй талаа охиныхоо ашиг сонирхолд тохируулж сур. Ингэж чадваас бүх юм окей болно.  
7. Долоо хоног уу? 
Чамд яг энэ хөвгүүн хэрэгтэй гэж чи боддог бололтой. Өөрөөр хэлбэл чиний энэ сонирхол долоо хоног юм уу долоон сар үргэлжлэхийг чи шийдэх ёстой. Хичээвэл долоон жил ч үргэлжилж болно шүү дээ.  
8. Тачаалдаа шатна 
Та хоёр мэдрэмжийн хэм маш гайхалтай өсч байна. Зүгээр амьдралын хамгийн сонирхолтой, хамгийн чухал цаг мөч тулж байна. Яг ийм л маягаар ирээдүйгээ төлөвлө.  
9. Гараа барь 
Та хоёр үерхээд таатай уур амьсгал тогтжээ. Гэвч хэн нэгэн нь та хоёрын харилцааг будлиантуулахыг маш их хүсч байна. Хөвгүүн чинь чиний тухай таагүй мэдээ сонсож магад. Гэвч бүү тоо. Гараа бариад тэсвэрлэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us