Xaxa.mn

Таны бизнест чухал нөлөөтэй хүмүүст талархлаа хэрхэн илэрхийлэх вэ

Таны бизнест чухал нөлөө үзүүлдэг хүмүүст талархлаа заавал илэрхийлж байх нь маш чухал. Ялангуяа та бизнес эрхлэгч, эсвэл олон нийттэй харилцдаг ажил эрхэлдэг бол баяр наадам бүрээр юу ч хийлгүй өнгөрөөнө гэдэг маш том алдаа байх болно. Тиймээс тэдгээр чухал хүмүүст талархлаа илэрхийлж байвал эргээд илүү ашиг авчирна. 
Стратегийн түнш: Стратегийн түнш гэдгийг таны бизнест чухал нөлөө үзүүлдэг, бизнесийг тань дэмждэг бусад компани, харилцагчид гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв та жижиглэн худалдаа эрхэлдэг бол стратегийн түнш нь таны түрээслэдэг дэлгүүр, рестораны бизнес эрхэлдэг бол хуримын үйл ажиллагаа явуулдаг компани зэрэг юм. Эдгээр хүмүүс болон компани нь таны бизнест ашиг авчирч, үйлчлүүлэгчдийг татахад маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. 
Мэндчилгээ илгээх: Өөрийн хамгийн чухал стратегийн түншдээ тусгайлан мэндчилгээ бэлтгэж шуудангаар явуулаарай. Энэ нь и-мэйлээр ирсэн ямар нэг мэндчилгээнээс илүү их сэтгэгдэл төрүүлэх болно. Таны бизнест оруулж буй хувь нэмэрт талархлаа илэрхийлж бичих нь мэдээж бөөнд нь хэвлэсэн ил захидлаас хавьгүй илүү шүү дээ. 
Бэлэг илгээх: Баяр наадмын өдөр дөхөж байгаатай холбогдуулан зөвхөн ил захидлаар өөрийнхөө талархсан сэтгэлийг хязгаарлах хэрэггүй. Онцлох бүтээгдэхүүний багц, шинэ бүтээгдэхүүний дээж, тусгай үйлчилгээний эрх гэх мэт ямар ч байдлаар талархлаа илэрхийлж болно.
ЗГМ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us