Xaxa.mn

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

"Facebook"-ийг дөнгөж гарааны бизнес байхад ажиллаж байсан анхны 20 ажилчдаас зөвхөн хоёр хүн л одоог хүртэл ажилладаг байна. Орхиж гарсан хүмүүсийн ихэнх нь өөр нэгэн технологийн компанид ажиллаж, үлдсэн хэсэг нь өөрсдийн шинэ бизнесээ эхлүүлцгээжээ. 

1Дастин Московиц

Дастин Московиц
 
Дастин Московиц нь Марк Зукербергийн өрөөний хамтрагчид байсан бөгөөд “Facebook”-ийн анхны технологийн ахлах ажилтан байжээ. Зукерберг, Московиц хоёр Харвардыг орхин Калифорни руу нүүж, “Facebook” дээрээ илүү төвлөрч ажиллахаар болжээ.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 2 сараас 2009 оны 11 сар хүртэл
  • Албан тушаал: Хамтран байгуулагч
  • Одоо юу хийдэг вэ: Московиц нь програм хангамжийн компани болох “Asana”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Мөн тэрээр “Good Ventures” хэмээх сайн үйлсийн фирмийн үүсгэн байгуулагч. Түүний нийт хөрөнгө нь 11.6 тэрбум доллар хэмээн “Forbes”-д тэмдэглэгдсэн байдаг.
 

2Крис Хьюз

Крис Хьюз
 
Крис Хьюз нь “Facebook”-ийг хамтран үүсгэн байгуулж, сайтын анхны хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. Дараа нь тэрбээр Обамагийн 2008 оны кампанит ажлын  нийгмийн сүлжээний бүх зүйлийг зохицуулан ажиллажээ.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 2 сараас 2007 он хүртэл
  • Албан тушаал: Хамтран байгуулагч
  • Одоо юу хийдэг вэ: Обамагийн 2008 оны кампанит ажил дээр ажилласны дараа Хьюз “Jumo” хэмээх нийгмийн сүлжээний компанийн гүйцэтгэх захирал болжээ. 2012 онд тэрээр “The New Republic” сэтгүүлийн дийлэнх хувьцааг худалдан авч гүйцэтгэх захирал нь болсон. Тус сэтгүүл хангалттай ашиг орлого олж чадахгүй байсан тул 2016 онд зарагджээ.
 

3Эдуардо Саверин

Эдуардо Саверин
 
Эдуардо Саверин нь “Facebook”-ийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд анхны санхүүгийн захирал байжээ. Тэрээр Марк Зукербертэй шүүхээр зааргалдаж эцэст нь тохиролцоо хийсэн нэгэн юм.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 2 сараас 2005 он хүртэл
  • Албан тушаал: Хамтран байгуулагч
  • Одоо юу хийдэг вэ: Фейсбүүктэй заргалдсан шүүх хуралдааны эцэст хамтран байгуулагчийн статусаа хадгалан үлдсэн тэрээр “Qwiki, Chris Hughes' Jumo” зэрэг гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийж эхлэжээ. 2011 онд Саверин АНУ-ын иргэншлээ сольж Сингапур руу нүүсэн нь “Facebook”-с олох ашгаасаа татварт төлөх мөнгө нь эрс багассан гэсэн үг юм. Саверин нь нийтдээ 10.5 тэрбум долларын хөрөнгөтэй юм.
 

4Шон Паркер

Шон Паркер
 
Шон Паркер нь “Facebook”-ийн ерөнхийлөгч байсан бөгөөд “Napster”-ийн үүсгэн байгуулагч юм.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 6 сараас 2006 оны 1 сар хүртэл
  • Албан тушаал: Ерөнхийлөгч
  • Одоо юу хийдэг вэ: Паркер нь “Spotify” болон “Asana” зэрэг олон тооны гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2014 он хүртэл хөрөнгө оруулалтын фирмийн түнш байсан. Тэрбээр 2,7 тэрбум долларын хувийн хөрөнгөтэй. Паркер бол идэвхтэй хүмүүнлэгийн ажилтан бөгөөд хорт хавдар, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн олон сангууд байгуулжээ.
 

5Эндрю МакКоллум

Эндрю МакКоллум
 
Эндрю МакКоллум “Facebook”-ийн анхны лого зохион бүтээсэн бөгөөд “Wirehog” гэдэг нэртэй төсөл дээр Зукербергтэй хамтран ажиллаж байжээ.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 2 сараас 2006 оны 9 сар хүртэл
  • Албан тушаал: Хамтран үүсгэн байгуулагч, инженер
  • Одоо юу хийдэг вэ: МакКоллум 2011 онд “Flybridge Capital Partners” компанид энтрепренер болж, дараа нь хөрөнгө оруулалтын “NEA” фирмийн түнш болжээ. Түүнээс хойш тэрээр “Quilt” болон “JobSpice” зэрэг бусад технологийн гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд одоогоор “Philo”-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
 

6Танер Халичиоглу

Танер Халичиоглу
 
Танер Халичиоглу бол “Facebook”-ийн хамгийн анхны үүсгэн байгуулагч биш "жинхэнэ" ажилтан байсан юм. Тэрбээр хамгийн анхны бүх техник хангамжийн дэд бүтцийг хийжээ.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 10 сараас 2009 оны 11 сар хүртэл
  • Албан тушаал: Програм хангамж/үйл ажиллагааны ахлах инженер
  • Одоо юу хийдэг вэ: Халичиоглу нь “Blizzard Entertainment”-д “Battle.net”-ийн ахлах инженер болжээ. Одоо тэр “UC San Diego” сургуулийн Компьютер шинжлэх ухаан, инженерийн тэнхимд багшилдаг. Тэрээр саяхан “Халичиоглу Мэдээллийн Шинжлэх Ухааны Институт”-ийг байгуулахаар тус сургуульд 75 сая доллар хандивласан юм.
 

7Наоми Глэйт

Наоми Глэйт
 
Наоми Глэйтийн хамгийн анхны үүрэг нь "Дэлхийн бүх хүн сайтад байгаа эсэхийг баталгаажуулах" байв. 
  • Ажилласан хугацаа: 2005 оны 4 сараас одоог хүртэл
  • Албан тушаал: Маркетингийн ажилтан
  • Одоо юу хийдэг вэ: Глэйт бол “Facebook”-ийн нийгмийн талыг хариуцсан ажлын дэд ерөнхийлөгч бөгөөд Зукербергийн шилдэг ажилчдын нэг юм. Тэрээр аюулгүй байдлын шалгалт, хандивын сан гэх мэт зүйлсийг удирддаг.
 

8Кевин Коллеран

Кевин Коллеран
 
Кевин Коллеран 2004 онд Зукербергтэй хамт Пало Алто дах “Facebook”-ийн суурь тавигдсан байшинд амьдарч байжээ. Одоо тэр хөрөнгө оруулагч болсон.
  • Ажилласан хугацаа: 2005 оны 4 сараас 2011 оны 7 сар хүртэл
  • Албан тушаал: Гадаад харилцааны мэргэжилтэн
  • Одоо юу хийдэг вэ: Коллеран нь “Facebook”-ийг хамгийн сүүлд орхисон анхны ажилчдын нэг байв. Одоо тэр Дэйв Морин болон бусад “Facebook”-ийн анхны ажилтнуудтай хамт хөрөнгө оруулагчдын “Slow Ventures” фирмийн захирлаар ажиллаж байна.
 

9Жиллес Мишлер

Жиллес Мишлер
 
Жиллес Мишлер “Facebook”-ийн мэдээллийн технологийн дэд бүтцийг зохиож байжээ.
  • Ажилласан хугацаа: 2005 оны 6 сараас 2010 оны 5 сар хүртэл
  • Албан тушаал: Сайтын үйл ажиллагааны инженер
  • Одоо юу хийдэг вэ: “Facebook”-ийн дараа тэрээр тоглоом хөгжүүлэгч “Playdom” руу очжээ. Тэр хэдхэн долоо хоногийн турш тэнд ажилласан бөгөөд тус компанийг “Disney” компани 700 сая доллараар худалдаж авч байжээ. Мишлер “WeWork’-д инженерээр ажилаж эхлэхээсээ өмнө “Dropbox”-д таван жилийн турш ажиллаж байсан. Одоо тэрээр тэтгэвэртээ гарсан.
 

10Скотт Марлетт

Скотт Марлетт
 
Та бүхэн найз нөхдөө “Facebook” дээрээ тагнаж байгаадаа инженер Скотт Марлеттад талархах хэрэгтэй. Тэрээр “Facebook”-ийн анхны зураг оруулах бүтцийг зохиосон юм.
  • Ажилласан хугацаа: 2005 оны 6 сараас 2010 оны 1 сар хүртэл
  • Албан тушаал: Инженер, бүтээгдэхүүний менежер
  • Одоо юу хийдэг вэ: Марлетт нь “GoodRx”-н хамтран байгуулагч. Одоо тэрээр хөрөнгө оруулалтын фирм болох “Slow Ventures”-д бусад “Facebook”-н анхны ажилтнуудтай хамтрагчид болжээ.
 

11Аарон Ситтиг

Аарон Ситтиг
 
Шон Паркер /“Napster”-ийн үүсгэн байгуулагч/ нь Аарон Ситтиг-г “Napster”-с “Facebook”-т авчирч байжээ. Тэрбээр “Facebook”-ийн зурган дээрх найз нөхдөө тэмдэглэх/tag/ болон "like" товчийг зохиож байжээ.
  • Ажилласан хугацаа: 2005 оны 5 сараас 2010 оны 12 сар хүртэл, 2011 оны 1 сараас 2012 оны 12 сар хүртэл
  • Албан тушаал: Дизайн стратегийн дарга, бүтээгдэхүүний архитектор
  • Одоо юу хийдэг вэ: Ситтиг нь “Facebook”-ийн анхны дизайнер, Марк Зукербергтэй дотны найз байсан юм. Тэрээр 2010 онд компанийг орхин бүтээгдэхүүний архитектороор хоёр жилийн турш ажиллаад 2011 онд буцаж “Facebook”-т ирсэн. 2015 онд тэрээр Сан Франциско дахь брендинг, дизайны студи болох “Public Studio” дахь хамтрагч болжээ.
 

12Ник Хейман

Ник Хейман
 
Ник Хейман “Facebook”-ийн сүлжээний ачааллыг бууруулах ажлыг хариуцаж ажилладаг байсан ч удалгүй ажлаасаа гарсан юм.
  • Ажилласан хугацаа: 2005 оны 4 сар
  • Албан тушаал: Үйл ажиллагааны захирал
  • Одоо юу хийдэг вэ: Хейман нь “Twitter” гэх мэт бусад технологийн компанид ажиллаж байсан. Тэрээр “Nuzzel, ShopPad” зэрэг гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Одоогоор тэрээр “Dyno” хөрөнгө оруулалтын компанийн түнш юм.
 

13Стив Кинг

Стив Кинг
 
Стив Кинг “Facebook”-ийн хэвлэл мэдээллийн албыг удирдаж байсан бөгөөд “Panasonic", "Microsoft” зэрэг томчуудад сурталчилгаагаа хүргэх ажлыг хийжээ
  • Ажилласан хугацаа: 2005 оны 4 сараас 2006 оны 7 сар хүртэл
  • Албан тушаал: Захирал, хэвлэл мэдээлэл борлуулалтын дарга 
  • Одоо юу хийдэг вэ: Фэйсбүүкийн дараа Кинг “LocaModa”-гийн борлуулалтын дэд ерөнхийлөгч болов. Одоо тэр Бостон дахь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын фирмийг удирдаж байгаа.
 

14Триша Блэк

Триша Блэк
 
Фэйсбүүкийн хамтран үүсгэн байгуулагч Эдуардо Саверин нь Блэктэй уулзалт зохион байгуулж байсан. Блэк нь “Facebook” дээр хамгийн анх сурталчилгаа тавьж эхлүүлсэн бөгөөд эцэст нь борлуулалтын дэд ерөнхийлөгч болжээ.
  • Ажилласан хугацаа: 2005 оны 3 сараас 2006 оны 6 сар хүртэл
  • Албан тушаал: Борлуулалтын дэд ерөнхийлөгч
  • Одоо юу хийдэг вэ: Блэк нь эмэгтэй үүсгэн байгуулагчидад хөрөнгө оруулдаг “AmplifyHer Ventures” хөрөнгө оруулалтын газрыг үүсгэн байгуулсан.
 

15Стив Чен

Стив Чен
 
Стив Чен “YouTube” дээр ажиллахын тулд Фэйсбүүкээс хэдхэн сарын дараа гарсан.
  • Ажилласан хугацаа: 2005 оны хэдэн сар
  • Албан тушаал: Програм хангамжийн ахлах инженер
  • Одоо юу хийдэг вэ: Чэн "YouTube"-ийг "Google"-д 1,65 тэрбум доллараар зарсан ч “YouTube”-д үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн юм. Тэрээр 2011 онд “AVOS” компанийг байгуулсан. Чэн одоогоор Google-ийн хөрөнгө оруулалтын “GV” компанид зөвлөгөгчөөр ажиллаж байгаа.
 

16Мэтт Колер

Мэтт Колер
 
Мэтт Колерийг “Facebook”-ийн эхэн үеийн хөрөнгө оруулагч Питер Тилель авчирсан бөгөөд Колер нь “LinkedIn”-ийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Одоо тэрээр “Benchmark Capital”-ийн хөрөнгө оруулалтын фирм дэхь түнш болжээ.
  • Ажилласан хугацаа: 2005 оны 2 сараас 2008 оны 10 сар хүртэл
  • Албан тушаал: Бүтээгдэхүүний менежментийн дэд ерөнхийлөгч
  • Одоо юу хийдэг вэ: Колер нь “Benchmark Capital”-ийн хөрөнгө оруулалтын фирм дэхь түнш бөгөөд “Tinder, Asana” зэрэг хэд хэдэн гарааны бизнест хөрөнгө оруулсан. Тэрээр 2017 онд Uber-ийн Билл Гурлигийн удирдах албан тушаалыг авсан боловч удалгүй татгалзан суудлаасаа буужээ.
 

17Эзра Каллахан

Эзра Каллахан
 
Эзра Каллахан Шон Паркертай /“Napster”-ийн үүсгэн байгуулагч/ өрөөний хамтрагчид байсан бөгөөд Эдуардо Савериний /“Facebook”-ийн үүсгэн байгуулагч/ байсан санхүүгийн албаны дарга гэх тушаалыг авчээ.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 12 сараас 2010 оны 7 сар хүртэл
  • Албан тушаал: Дотоод харилцаа холбооны менежер, бүтээгдэхүүний менежер
  • Одоо юу хийдэг вэ: Каллахан бол Палм Спрингс, Мемфис, Альбукерк зэрэг бусад хотуудад байрладаг ‘Arrive” нэртэй зочид буудлын компаний үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулалтын дарга юм.
 

18Жеймс Перейра

Жеймс Перейра
 
Жеймс Перейра “Facebook”-ийн долоо дахь ажилтан байжээ. Гурван жилийн дараа тэрээр ажлаасаа гарсан юм.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 7 сараас 2007 оны 8 сар хүртэл
  • Албан тушаал: Инженер
  • Одоо юу хийдэг вэ: Тэрбээр Орегон мужийн Портланд дахь “Boy Gorilla Enterprises”-ийн програм хангамжийн инженер юм.
 

19Даниел Нефф

Даниел Нефф
 
Даниел Нефф нь “Facebook”-ийн 20 дахь ажилтан байсан бөгөөд сайтын шинэ функцуудыг гаргах үүрэгтэй байлаа.
  • Ажилласан хугацаа: 2005 оны 5 сараас 2005 оны 10 сар хүртэл
  • Албан тушаал: Инженер
  • Одоо юу хийдэг вэ: Нефф “Adobe” компанид үйл ажиллагааны архитектороор 11 жилийн турш ажиллаж байгаа.
 

20Марк Зукерберг

Марк Зукерберг
 
Марк Зукерберг нь “Facebook”-ийг байгуулжээ. Тэрээр өнгө ялгадаггүй харааны гажигтай буюу улаан-ногоон өнгийг хардаггүй учраас “Facebook”-г цэнхэр өнгөөр хийсэн байдаг.
  • Ажилласан хугацаа: 2004 оны 2 сараас одоог хүртэл
  • Албан тушаал: Гүйцэтгэх захирал, хамтран байгуулагч
  • Одоо юу хийдэг вэ: Түүний цэвэр орлого 69.5 тэрбум доллараар үнэлэгдэж байна хэмээн “Forbes” зарласан байдаг.
 

БОНУС: Адам Д'Анжело

БОНУС: Адам Д'Анжело
 
Адам Д'Анжело нь Марк Зукербергтэй ахлах сургуулийн найзууд байсан бөгөөд "Quora"-г байгуулахаар Фейсбүүкээс гарчээ.
  • Ажилласан хугацаа: 2006 оны 11 сараас 2008 оны 6 сар хүртэл
  • Албан тушаал: Технологийн ахлах ажилтан
  • Одоо юу хийдэг вэ: Д'Анжело бол "Quora" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us