Xaxa.mn

ЛеБрон Жеймс: Үзэгчгүй бол би тоглохгүй

Хойд Америкийн сагсан бөмбөгийн лиг NBA бүх багуудад коронавирусний халдварын эсрэг хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй төлөвлөгөөг энэ сарын 10 гэхэд боловсруулж дуусгах даалгавар өгсөн байна.
ESPN-д бичсэнээр мөн тамирчдад фэнүүдтэй гар барих, гарын үсэг зурахын тулд үзэг, бөмбөг, өмсгөл барьж болохгүй гэсэн үүрэг өгчээ.  
Хэрэв халдварын тархалт намдахгүй бол тоглолтод үзэгч оруулахгүй байх бэлтгэлтэй байхыг багуудад анхааруулжээ.  
Харин ЛеБрон Жеймс энэ талаар “Үзэгчгүй тоглоно гэдэг боломжгүй зүйл. Би талбайд гарахгүй. Би багийн хамт олон, үзэгчдийн төлөө сагсан бөмбөг тоглодог. Цэнгэлдэхэд ирээд хүн байхгүй бол тоглохгүй” гэж мэдэгдсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us