Дэлхийн хамгийн алдартай технологийн компаниуд болох “Амазон” болон “Google” зэрэг нь хангалттай хэмжээний цалин, хөгжих боломжтой орчинг бүрдүүлснээрээ салбар салбарын хамгийн шилдэг ажилчдыг өөрсдөдөө татдаг. Тэгвэл яг ямар хүн тэдгээр ажлын байранд тэнцэж ордог юм бол хэмээн та бодож магадгүй. Үүний хариултыг олохоор “Amazon” болон “Google” компанид ажилтан авах менежерээр ажиллаж байсан Нэнси Вангаас асуув. Тэр Google Fiber-ийн бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байсан бөгөөд одоогоор “Amazon Web Services”-ийн ахлах менежерээр ажиллаж байгаа юм.
Алдартай технологийн компаниудад амжилттай тэнцсэн хүмүүсийн бусдаас ялгарах онцлог
"Миний олж харсан хамгийн амжилттай ажилд тэнцсэн хүмүүс бол мэдээж сониуч зантай хүмүүс. Учир нь тэд юмыг хурдан сурч авч чаддагаас гадна “би хийж чадна” гэдэг хандлагатай байдаг." хэмээн тэр “Quora” дээр хариулжээ. Стив Жобсын нэгэн адилаар Ван асуудал шийдэгчид болон ямар нэгэн зүйлийг хялбархан сурч чаддаг хүнийг үнэлдэг гэнэ.
Ван “Чадвартай байдал бол ажилд орох давааны зөвхөн нэгээхэн л хэсэг. Ажил хайсан хүмүүс хир ухаантай, ямар дипломын зэрэгтэй, хэр алдартай их сургуульд элссэн, эсвэл элсээгүйтэй гэдэг бидэнд огт хамаагүй. Харин үүний оронд тухайн зүйлд сониуч зандаа хөтлөгдөн, асуултыг хэрхэн шийдэж, үүний хариултыг олох гэж хичээж байгаа нь шинэ ажилдаа ороод амжилттай ажиллаж чадна гэдгийг нь харуулдаг.” гэж мөн дурдсан байлаа.
Ийм зан чанарыг чамаас олж харвал ажилд авах магадлал нуран унадаг. Энэ бол...
Олон жилийн турш “Амазон” болон “Google”-д ажилтан авах туршлагаа нэмсэн Ванг ямар хүнийг ажилд авч болохгүй вэ гэдгээ аль хэдийн олж мэджээ. Энэ нь “Би бүхнийг мэддэг” гэсэн философитой хүмүүс юм.
"Ярилцлагын үеэр ажилд шалгуулагчид ямар нэг зүйлийг мэднэ хэмээн бардсан ч дараа нь илүү гүн гүнзгийгээр үүнийг нь лавшруулан асуух үед түүний хэлсэн үг нь худлаа гэдэг нь батлагддаг." гэж Ван бичжээ.
Албан тушаалын түвшнээс үл хамааран бүхий л ажилчид удирдагч байх хэрэгтэй. Мөн удирдагч нар мэдэхгүй зүйлээ санаа зоволгүйгээр асуудаг байх ёстой. Үүнээс гадна тэд буруу зүйл хийсэн үедээ үүнийгээ хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй.
Стратеги сайтай ярилцлагын асуултууд таны “Бүх зүйлийг мэддэг” гэсэн бодлыг тань нураахаар зориулагдсан байдаг
“Boxed”-ийн гүйцэтгэх захирал Чиех Хуан болон Вангийн зайлсхийдэг зан чанар ижил ажээ. Мэдэхгүй зүйлээ үнэнчээр хэлдэг зан чанар нь илүү сайн хамтран ажиллагсад болох магадлалтай гэдгийг нь харуулдаг гэнэ. Хуанг ярилцлагын үеэрээ хүмүүсээс технологийн чиг хандлагын талаарх мэдлэгээ 1-ээс 10 хүртэл үнэлэхийг асуудаг гэнэ. Бүхнийг мэддэг хэн ч байх боломжгүй учраас 9, 10 хэмээн хариулдаг хэнд ч итгэдэггүй хэмээжээ.
Сэтгэгдэл бичих