Xaxa.mn

Huawei-гийн утас хүний амь аварсан нь

Удаан хугацаанд цэнэгээ барих чадвартай Huawei Y6 ухаалаг утас хүний амь аварлаа. Их Британийн иргэн, 42 настай, ганц бие Бет МакДермотт шатнаас хөл алдаж унаснаас гэмтэж, гэртээ гурав хоног ухаангүй хэвтжээ. Булчингийн эд үхжиж гэмтдэг рабдомиолиз хэмээх эмгэг өвчтэй байсан эмэгтэй ухаан орсныхоо дараа хөлөө хөдөлгөж чадахгүй болсноо ойлгосон байна. Түүний хажууд худалдаж аваад удаагүй 90 фунт стерлингийн (116 ам.доллар) Huawei Y6 ухаалаг утас ойр байв. Эмэгтэй анх утасны зай хэдийн дуусаа биз хэмээн бодсон ч Huawei Y6 тал хүртлээ цэнэгтэй үлдсэн нь аврал болов. Бет МакДермот түргэн тусламж дуудаж чадсанаар долоо хоног эмнэлэгт эмчлүүлээд засарсан байна. Тэрбээр уг золгүй тохиолдлыг амьдралдаа үзэж өнгөрүүлсэн хамгийн аймшигт дурсамж хэмээн тайлбарлав. “Утсаа ажиллаж байх юм чинээ бодоо ч үгүй, 50 хувийн цэнэгтэй байхыг нь хараад нүдэндээ ч итгээгүй” хэмээн Бет өгүүлсэн юм. Түүний урьд нь хэрэглэж байсан, 400 фунт стерлингийн (520 ам.доллар) iPhone 6 ухаалаг утас цэнэгээ ердөө бүтэн хоног барьдаг байжээ. Эмэгтэй өдөрт хэд хэд цэнэглэх хэрэг гардгаас нь болоод Apple-ыг хямд Huawei утсаар сольжээ. Уг тохиолдол нь хурдацтай хөгжиж буй мобайл технологийн инновац хүний амь аварсан бас нэг шинэ жишээ хэмээн androidcentral.com тайлбарлаж байна.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us