Харилцаа холбоог тог цахилгаан, цэвэр ус, шатдаг хийн дараа ордог “дөрөв дэх хэрэглээ” гэж олон улсын эрдэмтэд үздэг. Утастай, утасгүй холболтын аль нь ч бай , өнөө үед дэлхий нийтээрээ хурд сайтай интернетээс хамааралтай болсон. Гэхдээ үүрэн холбооны сүлжээ нь хэрэглэгчдийг амин чухал үйлчилгээтэй холбож өгдөг хуучны цахилгаан түгээх сүлжээ, ундны усны дамжуулах шугам хоолойноос тэс өөр. Холбооны цамхагуудад суурилуулсан тоног төхөөрөмжийг та бидний ухаалаг утас, өгөгдлийн хэрэглээний хувирамтгай дадал зуршилд нийцүүлж байнга сайжруулах ёстой. Тиймээс ч 4G , 5G гэх мэт шинээр гарч буй сүлжээ бүр технологийн дэвшлийг илэрхийлж байдаг.
-ЭЛОН МАСКИЙН МӨРӨӨДӨЛ БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ “АНГАРАГ”
ГАРИГТ ХҮРГЭХ-
ГАРИГТ ХҮРГЭХ-
Энгийн л гарааны бизнесээс дэлхийн технологийн магнат болтлоо хөгжиж чадсан, тэрбумтан Элон Маск хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх мөрөөдөлтэй. Одоо Маскийн эзэмшилд сансрын пуужин, хөгжүүлэлтийн “SpaceX”, өндөр чанарын, цахилгаан машины “Tesla Motors” үйлдвэр байдаг. Түүний нийт хөрөнгө 20 тэрбум ам.доллар бөгөөд энэ оны байдлаар дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтын 21-д эрэмбэлэгдэж байна. Маскийн зорилго хэзээ ч мөнгө байгаагүй бөгөөд түүнд технологийн хөгжлийг шинэ төвшинд аваачиж, хүн төрөлхтний хөгжлийн хувьсалд өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн ганцхан чин хүсэлтэй аж.
Элон Маск “интернетийн ирээдүй сансар огторгуйд оршдог гэдэгт итгэдэг” гэж олон жилийн турш хэлсээр ирсэн. Одоо тэр харилцаа холбооны салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.
Тодруулбал, дэлхий ертөнцийн хаанаас ч интернетийн орон зайд нэвтэрч болохуйц хиймэл дагуулын төвд суурилсан интернет үйлчилгээг гаргахаар төлөвлөж байгаа юм.
“Starlink” гэдэг нь Элон Маскийн удирддаг “SpaceX” компаний хийхээр төлөвлөж буй хиймэл дагуулд суурилсан интернет үйлчилгээний нэр юм. Тус компани нь мянга мянган хиймэл дагуулыг сансарт илгээх төлөвлөгөөтэй бөгөөд ингэснээр дэлхий ертөнцийн хаанаас ч интернетэд нэвтрэх боломжтой болно гэж үзэж байна.
Эдгээр хиймэл дагуулууд нь хүн амын нягтаршил ихтэй газруудад төвлөрч, маш өргөн хүрээг хамрах аж. Цаашлаад интернетэд холбогдоогүй байгаа дэлхийн цөөн хүн амыг ч интернетээр хангах бүрэн боломжтой юм.
-STARLINK ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ТУРШСАНААР ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН
ХААНААС Ч ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ АЖ-
ХААНААС Ч ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ АЖ-
Одоогоор “SpaceX” компани нь 240 ширхэг “Starlink” хиймэл дагуулыг сансарт хөөргөөд байгаа бөгөөд ойрын жилүүдэд олон мянган хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байна.
Элон Маск уг үйлчилгээг аль хэдийн туршиж үзсэн бөгөөд “Бид тасралтгүй ажиллаж бас туршиж байна. Одоогоор олон нийтэд зарлах, бас тэдэнд ашиглуулахад бэлэн биш. Гэхдээ та бүхнийг гайхшруулах болно гэдэгт итгэж байна” гэж мэдээлжээ.
Пүрэв гарагт “Starlink” хиймэл дагуулыг сансарт хөөргөх судалгааны багийн ахлах Шотвелл BBC-д өгсөн ярилцлагадаа тодорхой мэдээлэл өгөөгүй боловч туршиж буй үйлчилгээ нь “одоо байгаа интернетийн өртөгөөс хамаагүй хямд, мөн 10 дахин илүү хурдыг хүргэх болно” гэж мэдэгджээ.
Мөн Шотвелл “Starlink” төсөл нь хэзээ олон нийтэд танилцуулагдахыг хэлээгүй ч эрт орой хамаагүй хэзээ нэгэн цагт заавал танигдана гэжээ.
Магадгүй хамгийн чухал зүйл болох газар нутгийн байрлал, дэлхийн томоохон нууц, тайлагдашгүй газар нутгууд нь энэхүү системийн хөгжлийг удаашруулж байж болох талтай юм.
-5G СҮЛЖЭЭ НЬ АВТОТЭЭВРИЙН ИРЭЭДҮЙГ БҮРЭН ӨӨРЧЛӨХ
БОЛОМЖТОЙ-
БОЛОМЖТОЙ-
Автотээврийн хэрэгслийн ирээдүй нь зөвхөн гоё ганган автомашины тухай биш харин тээврийн хувьд өөр хувьсгалыг бий болгох зориулалттай, өөрөө удирдлагатай, мөн мэдээллийн хүчирхэг системийг бүрдүүлсэн автомашины тухай юм.
Мэдээллийн хурд нь автомашины хөгжлийн ирээдүйг өөрчлөх бүрэн боломжтой гэж судлаачид үзэж байна. Яагаад гэвэл автотээврийн хэрэгсэл нь асар их хэмжээний мэдээлэл үүсгэдэг. Тодруулбал, өгөгдлийг бодит цаг хугацаанд шилжүүлснээр эрсдэл бүхий ачааны машин таны зам дээр явж байгааг эсвэл замд тань ямар нэг осол, зөрчил гарсан байгааг танд шуурхай мэдээлнэ. Ингэснээр та үүний цаана түгжрэл үүсч, цаг завыг тань хороох болсныг мэдээд удирдлагаа арай өөр боломжит замруу эргүүлж болох юм.
CIO судалгааны бүлгийн ахлах Майкл Рэмси "Та 200 милийн зайд байгаа тээврийн хэрэгслийг хяналтандаа байлгаж, шууд тэжээлээр дамжуулан жолоодож болно. Ингэснээр таны цаг хугацаа, аюулгүй байдал мөн түлш тань ч хэмнэгдэх бүрэн боломжтой" гэж хэлжээ.
-5G СҮЛЖЭЭ НЭВТЭРСНЭЭР БИДНИЙ АМЬДАРЧ БУЙ ДЭЛХИЙ
ИЛҮҮ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БОЛНО-
ИЛҮҮ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БОЛНО-
5G сүлжээ нь төвлөрсөн тээврийн хэрэгслээс байршуулсан эцсийн зайг робот, дроноор хянах боломжийг олгох бөгөөд судалгааны багийн тооцоолсноор тээврийн хэрэгслийн хөгжилд туслах уг технологи нь 2023 он гэхэд автотээврийн 53 хувийг эзлэх ажээ..
Элон Маскийн удирддаг “SpaceX” ба “Tesla” зэрэг корпорацын хувьцааг эзэмшдэг, мөн дэлхийн томоохон бизнес эрхэлдэг тэрбумтанууд “5G сүлжээ нь нэвтэрснээр дэлхий ертөнцийг илүү "эрүүл аюулгүй" болгох болно” гэж үзэцгээж байна.
“Vodafone” хэмээх технологийн компани нь 5G өргөн зурвасын хиймэл дагуулын сүлжээ байгуулах сансрын туршилтанд нэгджээ.Тус компани нь сансарт гар утасны өргөн зурвасын сүлжээ бий болгож байгаа бөгөөд 4G ба 5G хурдаар ердийн гар утсыг хиймэл дагуулын утас болгон хувиргах боломжийг санал болгож байна.
-ДЭЛХИЙН III ДАЙН ХИЙМЭЛ ОЮУН УХААНААС БОЛЖ ГАРНА ХЭМЭЭН
ЭЛОН МАСК АНХААРУУЛЖ БАЙНА-
ЭЛОН МАСК АНХААРУУЛЖ БАЙНА-
Элон Маск сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны аюулын талаар байнга сануулсаар байна. Тэрээр “олон нийтийн аюулгүй байдлыг хангахад шинэ зохицуулалт хийх шаардлагатай. Дэлхийн III дайн болбол дайтагч улсууд интернэт, харилцаа холбоо, сүлжээний орчинд хакеруудын хооронд ширүүхэн мөргөлдөөн өрнөх болно. Үүнээс болж АНУ, Европ, БНХАУ, Зүүн Өмнөд Азид төвтэй интернэт хүлээн авагч, дамжуулагч сүлжээний томоохон серверүүд асар том технологийн зэвсэг бүхий байлдааны баазууд болж хувирах эрсдэлтэй юм гэж үзэж байгаа ажээ.
Тэрбээр өөрийн “Twitter” хуудсандаа “Хойд Солонгосчуудын иргэний нийгмийн оршин тогтнох тал дээр тийм ч их анхаарлаа хандуулах хэрэггүй. Харин дэлхийн III дайн үүсгэх хамгийн магадлалтай үндэслэл болоод байгаа хиймэл оюун ухааны асуудлыг үндэсний хэмжээнд авч үзэх хэрэгтэй” гэж бичжээ.
Элон Маскаас гадна технологийн салбарын тэргүүнүүд ирээдүйд болох ямар ч эрсдлээс өөрсдийгөө болон дэлхийн технологи, сүлжээний аюулгүй байдлыг хамгаалж байх ёстой гэж үзэж байна. Уг 5G сүлжээ нь дэлхий нийтэд нэвтэрснээр ирээдүйд болох дэлхийн III дайнаас хамгаалах эсвэл бүр эсрэгээрээ дайны хамгийн аюултай хэрэгсэл ч болж ашиглагдаж магадгүйг судлаачид сануулж байна. Одоогоор дэлхийн хиймэл оюун ухааны салбарт АНУ, БНХАУ, Энэтхэг зэрэг орнууд тэргүүлж байгаа юм.
Эх сурвалж: Inc.com
Сэтгэгдэл бичих