Xaxa.mn

“Samsung” шинэ ухаалаг гар утас танилцуулжээ

Өмнөд Солонгосын “Samsung” компани “Galaxy A41” загварын шинэ ухаалаг гар утсаа Японд танилцуулжээ.
 
Уг гар утсыг ирэх зургадугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. “SamMobile” цахим хуудсанд мэдээлснээр, “Galaxy A41” загвар нь Full HD нягтралтай, органик гэрэл ялгаруулагч буюу OLED дэлгэцтэйгээс гадна арын хэсэгтээ   48, 8, 5 Мп-ийн гурван камертай. Батарейн хүчин чадлын хувьд цагт 3500 ампер аж.
 
“Galaxy A41” нь 4Гб-ын RAM буюу шуурхай санах ойтой, 64Гб-ын дотоод санах ойтой бөгөөд хэрэглэгчид цагаан, хар, хөх гэсэн гурван өнгөнөөс сонголт хийх боломжтой.

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us