Xaxa.mn

Z үеийнхний амьдралын хэв маяг

  • Тэдний сэтгэлгээ эх оронч болон үндсэрхэг үзлээс холдсон байдаг бөгөөд өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцдог гэнэ
  • Z үеийнхний дунд “Интернэт донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг
Z үеийнхэн гэх нэршлийг та хаа нэгтээ сонссон байх. Мөн өөрийгөө Z үеийн төлөөлөл хэмээх хэн нэгэнтэй ч таарч байсан болов уу. Тэгвэл АНУ-ын хүн амын 26 хувийг эзэлж, эдийн засагт нь 44 тэрбум долларын хувь нэмэр оруулж буй шинэ үеийн залуусын амьдралын хэв маягийг тухай хүргэе. 
Интернет тэдний амьдралын салшгүй хэрэгцээ
1998 оноос хойш төрсөн залуусыг дээрх үед хамааруулдаг, харин 1989-1997 оны хүмүүсийг “шинэ мянганы хүн” гэж тодорхойлдог байна. Интернэтийн хөгжилтэй зэрэгцэн өссөн шинэ мянганыхныг дэлхийн анхны дижитал үеийнхэн гэж нэрлэдэг бол цахим сүлжээний эрин үед мэндэлсэн Z үеийнхэн багаасаа л технологийн дэвшилтэй хөл нийлүүлж эхэлсэн байдаг. Тиймээс шинэ мянганыхантай харьцуулбал Z үеийнхний дунд “Интернэт донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг. Мөн тэдний 40 хувь нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ хайдаг байна. Үүний улмаас тэдний сэтгэлгээ эх оронч болон үндсэрхэг үзлээс холдсон байдаг бөгөөд өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцдог гэнэ. Түүнчлэн тэд амьд харилцааг интернэтээр орлуулдаг бөгөөд бие өвдсөн ч шинж тэмдгээ Google-ээс хайж, өөрийгөө эмчлэх оролдлого хийдэг аж.
Нэг хэвийн, тогтсон хандлагаас татгалздаг 
Z үеийнхэн гадаад төрхөндөө хэт анхаарч, бусдын бодолд өөрийгөө нийцүүлэхийг хүсдэггүй. Түүнчлэн эрэгтэй хүн сул цамц, өргөн өмд өмсөж, эмэгтэйчүүд бие барьсан даашинз, юбкагаар гангарна гэх үзэл тэдний хувьд хамгийн утгагүй хэрэг. Мөн хайр дурлалын хувьд ч хэвшмэл ойлголтод баригддаггүй байна. Их Британийн Үндэсний иргэний төвөөс хийсэн судалгаагаар тус улсын өсвөр насныхны зөвхөн 63 хувь нь л эсрэг хүйсийн хүнд татагддаг нь тогтоогджээ. Энэ дотроо эрэгтэй хүүхдийн 69 хувь нь эмэгтэй хүүхийн 56 хувь нь өөрийгөө 100 хувь гетеросексуал гэж тодорхойлсон байна. Эдгээр нь тэдний индивидуалист үзэлтэй холбоотой бөгөөд энэ үеийнхэн хэвийн тогтсон зүйлээс холдохыг хичээдэг юм.
Өөрийгөө хэт хүчлэх дон 
Z үеийнхэн өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээдэг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох бол тэдний хувьд эрүүл мэнд, бие бялдраа хамгаалах хамгийн чухал алхам. Гэхдээ эдгээр нь дон болон хувирах нь маш аюултай. Тухайлбал, бэлтгэл хийх хуваарь амьдралыг нь удирдаж, хоолоо хязгаарлах хүсэл амьдралын гол зорилго болж хувирах тохиолдол их гардаг байна. Мөн дасгал хийхгүй алгассан, калори ихтэй хоол идсэн үедээ айдас түгшүүр мэдэрч эхэлдэг аж. Энэ нь сэтгэл зүйн нэг төрлийн өвчин юм. Тиймээс ч Америкийн сэтгэцийн эрүүл мэндийн холбоо хүчээр дасгал хийх синдромыг сэтгэцийн эмгэгийн жагсаалтад оруулжээ. Z үеийнхэн энэ төрлийн синдромоор өвчлөн магадлалхамгийн өндөр аж.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us