НЬЮ-ЙОРК. /TASS/.Америкийн “Apple” компани “COVID-19” цар тахалд илүү ихээр өртөж буй улсуудад 10 сая гаруй амны хаалт хандивлана. Энэ тухай тус компанийн ерөнхий захирал Тим Кук “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“АНУ-д 10 сая гаруй амны хаалт хандивлахаас гадна Европын бусад улс оронд хэдэн сая амны хаалт тараах боломжтой байгааг мэдэгдэхэд таатай байна. Манай баг хамт олон одоогоор нийлүүлэгчдээс амны хаалт худалдан авахаар хамтран ажиллаж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 198улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо471мянгад хүрч,21мянга гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл бичих