Xaxa.mn

Математик сэтгэлгээгүй хүн мөнгөөр хүнс худалдан авч, хүнсээ хөгц болгож хаядаг

  • Дөрвөн хүний жороор зургаан хүний хоол хийх, зээл болон хадгаламжийн хүүг тооцох, байр худалдах, түрээслэх бодит өртгийг тодорхойлох зэрэгт тооцоолох чадвар маш чухал
  • Гар утас, тооны машин, компьютер бидний тархины гүйцэтгэх үүргийг биелүүлдэг болжээ. Ингэснээр цаг хэмнэж, хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа ч тархины хөгжлийг сааруулж, санхүүгийн чадамж болон аливаа эрсдэлийг тооцох чадварыг бууруулдаг бөгөөд анхаарал сарних эмгэгтэй болоход нөлөөлдөг байна. Мөн дээрх үйлдэл нь математик сэтгэлгээг дарангуйлдаг
  • Хувийн санхүүгээ зохицуулах чадвар муутай бол орлогын хэмжээнээс үл хамаарч, хэрэгцээгээ хангаж чадахгүй, мөнгө үгүйлэгдсэн байдал үргэлжилсээр л байдаг болохыг эдийг засагч нар анхааруулдаг байна
Бид өдөр бүр тооцоолол хийж, тоо бодоход толгойгоо зарцуулах шаардлагатай тулгардаг. Тухайлбал, дэлгүүрийн лангуунаас бараа сонгох, худалдсан барааныхаа төлбөрийг төлөх, хооллох, хувцаслах зэрэг ихэнх хэрэгцээгээ хангахын тулд үргэлж их, бага хэмжээгээр тооцоо хийдэг. Гэхдээ хүмүүс энэ ажлыг өөрт хялбар аргаар шийддэг болсон. Өөрөөр хэлбэл, гар утас, тооны машин, компьютер бидний тархины гүйцэтгэх үүргийг биелүүлдэг болжээ. Ингэснээр цаг хэм нэж, хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа ч тархины хөгжлийг сааруулж, санхүүгийн чадамж болон аливаа эрсдэлийг тооцох чадварыг бууруулдаг бөгөөд анхаарал сарних эмгэгтэй болоход нөлөөлдөг байна.
Ухаалаг утас, Таблетад найдахаа боль
Тооны машин, ухаалаг утсаараа тоо бодохын оронд цээжээр эсвэл цаасан дээр тооцоо хийж хэвшээрэй. Үүнд бага зэрэг хүчин чармайлт, цаг хугацаа шаардах боловч цээжээр бодох дадлыг өөртөө төлөвшүүлснээр математик сэтгэлгээг хөгжүүлнэ. Улмаар алдааг илрүүлэх, таамаглал дэвшүүлэх, шийдэл олох зэрэг олон чадварт суралдцдаг аж.
Компьютерийг ухаалгаар ашигла
Компьютер таны цагийг хэмнэж, илүү төвөгтэй тооцооллуудыг гаргахад тусална. Тэд бидний хийсэн тооцооллыг дахин шалгаж, алдааг илрүүлж, гаргасан алдаагаа засахад тусалдаг. Их хэмжээний тооцооллыг цээжээр гаргах нь төвөгтэй. Компьютер бидэнд нэг их наядын төсвийн хэмжээ, зуун мянга гаруй үг зохиол зэргийг ойлгоход тусална.


Цээжлэх чадвараа сайжруул
Аливааг хурдан цээжилдэг хүн тооцох чадвар сайтай байх нь олонтаа. Түүнчлэн машины болон утасны дугаарыг цээжилж, тухайн тоог нэмэх, хасах, үржих, хуваах үйлдэлд оруулж, цээжээр бодох нь нэг төрлийн дасгал болдог байна.



Мөн дээрх үйлдэл нь математик сэтгэлгээг дарангуйлдаг. Хувийн зохион байгуулалтгүй, санхүүгийн тооцоололгүй байдал нь ажил, амьдралд сөрөг нөлөөтэй. Хувийн санхүүгээ зохицуулах чадвар муутай бол орлогын хэмжээнээс үл хамаарч, хэрэгцээгээ хангаж чадахгүй, мөнгө үгүйлэгдсэн байдал үргэлжилсээр л байдаг болохыг эдийн засагчид анхааруулдаг. Өөрөөр хэлбэл, бид тооцоолоход тархи, ухаанаа зарцуулахгүй байснаар нэг төлөх өртгийг хоёр төлж, нэг хийх ажлыг давтаж үйлддэг аж. Дөрвөн хүний жороор зургаан хүний хоол хийх, зээл болон хадгаламжийн хүүг тооцох, байр худалдах, түрээслэх бодит өртгийг тодорхойлох зэрэгт тооцоолох чадвар маш чухал. Үүгээр ч зогсохгүй, дэлгүүрийн лангуунаас хэрэгцээгүй бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөө хүнсээр сольж, хүнсээ хөгц болгож хаях нь ч математик тооцоо муутай хүний үйлдэл юм. Номын хуудас бүрийг уншихгүй ч гол агуулгыг нь ойлгож, хүнсний дэлгүүрээс лангуу бүрийг нэгжихгүй, хэрэгцээт бараагаа олох нь ч математик сэтгэлгээтэй холбоотой юм. National Numeracy компанийн захирал Майк Элликук “Энгийн математик үйлдэл бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл. Хүнд нөхцөл байдлаас гарах, асуудлыг ухаалгаар шийдэхэд тооцоолох ухаан хамгийн их тус болдог” гэжээ.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us