Дэлхий дээр байгаль эхээсээ өөрийн өвөрмөц онцлог, төрхийг харуулсан олон мянган байгалийн тогтоц бүхий газрууд байдаг. Эдгээрээс тоймлон хүргэж байна.
1. Замби дахь Виктория хүрхрээний систем
Манай дэлхий дээрх 50 гайхамшигт газрын нэг. 1708 метр өргөн, 108 метр өргөн энэ хүрхрээг үзэх гэж жил бүр 300 гаруй мянган хүн зорьдог байна.
2. Байгаль нуур
Манай гараг дээрх цэнгэг усны хамгийн том ай сав Байгаль нуур хосгүй үзэсгэлэнгээрээ аялагч жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг.
3. “Nohkalikai Falls” / Энэтхэг
Энэтхэгийн хамгийн өндөр хүрхрээ “Nohkalikai Falls” нь 335 м өндөр юм. Дэлхий дээрх хамгийн чийглэг газар хэмээн үздэг энэ хөндий нь хүрхрээний усны өвөрмөц найрлагаас үүдсэн ногоон туяатай усан сангаараа дэлхийд гайхагддаг аж. Хүрхрээ нь ам дамжсан гунигтай түүхийг хүүрнэдэг бөгөөд Ка Ликайн хүрхрээ нэрээрээ нийтэд танигджээ.
4. “Havasu Falls” / АНУ
Америкийн дэлхийд гайхагддаг “The Grand Canyon” хавцалд байдаг энэхүү хүрхрээ нь 27 м өндөр бөгөөд зүйл бүрийн эрдэс минерал агуулагддаг гэдгээрээ ихээхэн онцлогтой хүрхрээ юм.
5. Сазерлендийн хүрхрээ
Шинэ Зеландад байдаг. Өндөр нь 580 метр. Өмнөд Альпийн оргилоос эх авсан, маш холоос нүргээнтэн дуулддаг, доошоо маш хүчтэй урсаж усан үүл үүсгэх ба давтагдашгүй гайхалтай солонгын өнгийг ялгаруулан орчныг чимж өгдөг.
Сэтгэгдэл бичих