Xaxa.mn

Уран зургийн гайхамшиг

  • Уран зураг үзнэ гэдэг зүгээр нэг зураг харахаас илүү өөртэйгөө ярилцах боломж юм
  • ХХ зууны уран зургуудын ихэнх нь дүрс, зураг, будагны чанараасаа шалтгаалан хийсвэр байх нь бийОрчин үеийн нийгмийн хөгжлийг тодорхойлох хамгийн сонирхолтой зүйл бол урлаг. Гэхдээ аливаа уран бүтээлч өөрийнх нь бүтээлийг сонирхож, ойлгохыг хүсэж буй хүнээс анхаарал, тэвчээр, мөн өөртэйгөө ярилцахыг шаарддаг. Зарим нь урлаг, уран сайхныг хэзээ ч ойлгодоггүй бол хүсвэл багахан цаг зарцуулахад энэ талаар бүрэн мэдлэгтэй болж чадна. Ингээд уншигч та бүхэнд уран зураг ойлгоход тань туслах энгийн хэдэн аргыг сонирхуулъя.
Сайн харах
Уран зураг нь заавал сайхан байх албагүй, зүгээр л нүдэнд тусахаар байхад болно. Тухайн зургийн сэдэв, ѳнгѳ, материал, харагдах байдал зэргийг нь сайн ажиглаж хараарай. Ажиглаж харсныхаа дараа ямар утгатай зураг болох талаар сайн бодох хэрэгтэй. Ямар сэдэвтэй, хэний, юуны тухай, байшин барилга бол ямар утга учиртай, утга учир нь юу болохыг тодорхойлох хэрэгтэй аж. Гэхдээ ХХ зууны уран зургуудын ихэнх нь дүрс, зураг, будагны чанараасаа шалтгаалан хийсвэр байх нь бий. Дээрх зураг бол Данийн уран зураач Питер Брейгелийн Бабелийн цамхгийг харуулсан бүтээл. Эртний уран зургуудад Библийн сургаал, үлгэр домгууд дүрслэгдсэн байдаг байсан ч XIX зууны тѳгсгѳл хэсгээс ѳдѳр тутмын амьдралын байр байдлыг уран зургуудад оруулдаг болжээ.
 Зургийн учрыг тайлах 
Тухайн уран зураг ямар учиртай, юуг илэрхийлсэн бэ гэдгийг нь олж харах нь чухал. Жишээлбэл, Бабелийн цамхаг гэх зураг бардам зантай байхын сөрөг тал, хүмүүс хоорондын эв найрамдалгүй байдал зэргийг барууны орнуудын хүмүүсийн амьдрал дээр дүрслэн үзүүлсэн юм. Уран зураг бүр өөрийн гэсэн тодорхой утга санааг илэрхийлж байдаг. Тухайлбал, гавлын ясны зураг баячуудад эд хөрөнгө нь зөвхөн өөрийнх нь бус, дэлхийн бүх л иргэдийн өмч гэсэн утгатай байдаг бол бусад хүмүүсийн хувьд зүгээр л гавлын яс гэж ойлгогдох жишээтэй. Гэхдээ зураачийн ямар утга санаа илэрхийлсэн нь бус, танд юу гэж ойлгогдож байгаагаар л ойлгох нь чухал.
 Хэрхэн зурсан талаар нь бодох 
Уран зураг ойлгоход туслах дараагийн нэг зүйл бол зураачийн хэв маяг. Сэргэн мандалтын үеийн зураачдын бүтээл хоорондоо адилхан мэт харагддаг. Зарим нь зургаа маш их хичээж, зураас бүрт нь анхаарал хандуулдаг бол зарим нь зүгээр л будгаа цацах гэх мэтээр хайхрамжгүй. Зарим зургийн утга учир тодорхойгүй байдаг ч зурахдаа хэрэглэсэн аргаас нь зураачийн санааг ойлгох нь ч бий. Жексон Поллокийн бүтээлүүд хийсвэр утгатай боловч, зурсан арга барил нь түүний сэтгэл хөдлөл, эрх чөлөөт байдлыг нь харуулдаг. Харин, Ян Вермеерийн “Саальчин” хэмээх зураг энгийн нэгэн саальчин сүүгээ савлаж байгаа мэт боловч тосон будгийг нимгэнээр түрхэж, маш анхааралтайгаар зурсан байна.
 Хүүхэд ч зурж чадна гэж бодох хэрэггүй
Уран зургийн хамгийн сонирхолтой хэсэг нь зураач зургаараа дамжуулан санаа зовнил, уур бухимдал зэргийг үзүүлэн хүний сэтгэл санаанд нөлөөлөх байдаг. Гэсэн ч уран зургийн галарейгаар зочилсон хүмүүс, зургийн жинхэнэ утга санааг ойлголгүй, “гурван настай хүүхэд ч ингэж зурж чадна” гэх нь олонтаа. Ингэж бодохын оронд тухайн зургийн утга учрыг нь олохоор цаг зарцуулан сайн ажиглаж, зургийг хараад танд ямар сэтгэгдэл төрж байгаагаа тодорхой болгож, яагаад ийм сэтгэгдэл төрж буйг өөрөөсөө асуух хэрэгтэй аж. Ер нь уран зураг үзнэ гэдэг зүгээр нэг зураг харахаасаа илүү өөртэйгөө ярилцах боломж юм.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us