Xaxa.mn

"Нисдэг" Жордан "Хаан" Жэймсээс илүү илүү

Телевизийн нэрт хөтлөгч Скип Бэйлесс алдарт Майкл Жордан өнөө цагийн шилдэг тоглогч Леброн Жэймсээс яагаад илүү вэ гэдгийг нотлох маргашгүй баримтуудыг тоочжээ.
 
“Эхлээд ерөнхий үзүүлэлтүүдээс эхэлье. Майклын аваргын төлөөх тоглолтуудын харьцаа 6-0, тэр аваргын төлөөх тоглолтын Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийг шагналыг зургаан удаа гардсан. Харин Леброн ганц л удаа. 
 
Бөмбөг таслалтаараа Жордан лигийг гурвантаа тэргүүлж байсан бол Жэймст ийм амжилт байхгүй.
 
Лигийн шилдэг хамгаалан тоглогчдын бэлгэдлийн шигшээд Майкл есөн удаа нэрлэгдэж байсан бол Леброн зургаан удаа.
 
Улирлын шилдэг хамгаалан тоглогчоор Жордан шалгарч байсан бол Жэймс хэзээ ч энэ шагналыг авч байгаагүй” хэмээн Бэйлесс “томорчээ”.
 
Аваргын төлөөх цувралд Жэймс хэдэнтээ бүтэлгүйтэж байсан бол Жорданы тамирчны замналд тийм “хар бараан” түүх байхгүйг мөн дурдсан байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us