Xaxa.mn

Амьдрал тань боломжийн байгааг илтгэх 10 зүйл

Амьдралд шантрах үе олон гардаг. Өртэй, хань ижилгүй, ажилдаа амжилт гаргаж чадахгүй гээд насанд хүрсэн хүний хувьд сэтгэл дундуур амьдрахад хүргэдэг тоймгүй олон бэрхшээл бий. Гэлээ гээд сэтгэлээр унаж, өөрийгөө ялагдагч, хохирогч мэтээр бодох хэрэггүй. Эхлээд өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, зөв замаар явж буйдаа талархах хэрэгтэй. 
1. Та яг одоо амьд байна
За, юун түрүүнд та амьд байгаадаа талархаарай.  Учир нь энэ бол амьдралд тохиолдох хамгийн азтай мөчүүдийн нэг бөгөөд таны хичээл зүтгэл ч үүнд багагүй орсон гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс та амьдралын асуудлыг шийдвэрлэж чадаж байна гэж ойлгож болно. Санаа зоволтгүй энэ эрчээрээ үргэлжлүүлээрэй.
2. Танд өмсөх хувцас байна
Бусдад гайхуулаад байх тансаг брендийн хувцас байхгүй ч таны хувцасны шүүгээнд өвөл дааруулахгүй дулаан хувцас байгаа л биз дээ. Бас улиралдаа тохирсон гуталтай, солих цамцтай байвал та боломжийн амьдарч байна гэсэн үг. 

3. Танд амьдрах байр бий
Олон  хүнтэй түрээсийн байр байна уу, эсвэл зуслангийн байр байна уу хаана ч байсан танд унтах газар байна гэдэг өөрөө гайхалтай зүйл. Зарим хүмүүст толгой хорогдох газар ч байхгүй гэдгийг санаарай. Энэ нь та амьдралын хүндрэлүүдийг даван туулж чадаж байгаагийн илрэл юм. Тиймээс ямар нэг зүйл тань бүтэлгүйтэж байсан ч бууж өгөхгүй урагш тэмүүлээрэй. Бүх зүйлд цаг хугацаа гэж бий. Бага зэрэг хүч гаргахад л та амьдарч буй байраа тохижуулж чадна шүү дээ. 
4. Танд уух ус, идэх хоол байна
Дараагийн удаа хэзээ хоол идэх вэ гэж санаа зовох зүйлгүй бол та аз жаргалтай хүн юм. Ямар ч байсан та дэлгүүрээс хулгай хийж, гудамжинд гуйлга гуйх шаардлагагүй. Хөргөгчинд байх хүнс, усны хоолойноос гарах ус зэргийг бид төдийлөн анхааралдаа авдаггүй ч үнэн хэрэгтээ эдгээр энгийн зүйлс дэлхий дээрх бүх хүнд хүрэлцдэггүй юм. 
5. Бүтэлгүйтсэн ч үргэлжлүүлэн хичээх хүсэл байна
Хэдийгээр танд бусад хүмүүс шиг азгүйдэл тохиолдож болох ч үүнд ямар хариу үзүүлэхээ та өөрөө мэдэх ёстой.  Зарим хүмүүс зүгээр л гараа хумхиж суудаг бол зарим нь амжилтад хүрэхийн тулд үргэлжлүүлэн хичээх болно.

6. Өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг
Төгс зүйл гэдэг бодит байдал гэхээсээ илүү төсөөлөл юм. Тиймээс таны хувьд төгс зүйл гэдэг бол та өөрөө тогтмол хөгжиж, өсөх явдал билээ.
7. Хүмүүс танд хайртай
Энэ бол заавал хосын харилцааны талаар биш. Та хосгүй байсан ч аав ээж, найз нөхөд тань таныг хайрлах болно. Та хүссэн үедээ ээж аав руугаа залгах бөгөөд тэд таны дуудлагад хэзээд хариулж, тантай ярихад бэлэн гэдэгт та итгэлтэй байна. Эсвэл та найз нөхдөөсөө тусламж гуйж болох юм. Тэд ч гэсэн танд чадах чинээгээрээ тусална. Ингээд та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүний тоонд багтана. 

8. Том мөрөөдөлтэй
Нас гэдэг мөрөөдөхгүй байх шалтгаан биш. Та маш их хүч хөдөлмөрөөр, урт хугацаанд үр дүнд хүрэх зүйлийг мөрөөднө. Хамгийн гол нь та мөрөөдлөө бодит болгох тал дээр маш ихээр хичээх болно.  Өөрийн амьдарч буй өдөр бүрт та сэтгэл хангалуун байгаа бол та бүх  зүйлийг зөв хийж байна гэсэн үг.
9.  Та бусдыг уучилж чаддаг
Гомдол тээж амьдрана гэдэг маш хэцүү. Энэ нь танд төдийгүй бусдад ч сөрөг үр дагавартай. Мэдээж, хүн бүрийн амьдралд таагүй хүмүүс байдаг хэдий ч та эдгээр хүмүүсийг уучилж, өөрийнхөө амьдралаар амьдраарай.
10. Та өөрийгөө уучилдаг
Хүмүүс бусдыг уучлах талаар мэддэг ч өөрийгөө хэрхэн уучлах талаар мэддэггүй. Энэ тохиолдолд гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн маань туслалцаа бидэнд хэрэг болно. Эцэст нь та өөрийнхөө хэн болохыг мэдэж, өөрийн дутагдлыг үл тоож, илүү аз жаргалтай амьдрах хүсэл эрмэлзэлтэй болно. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us