Xaxa.mn

Ямар төрлийн хөгжим ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлдөг вэ?

Дасгал хөдөлгөөн хийх, гүйхдээ хөгжим сонсох нь ядралт бага авах, үр дүн сайн гаргахад чухал нөлөөтэй. 1972 онд эрдэмтдийн хийсэн судалгаагаар хөгжим сонсох нь нэгэн хэвийн ажлын (биеийн хүчний, оюуны) бүтээмжийг гайхалтай нэмэгдүүлж өгдөг нь батлагджээ. Харин хөгжмийн янз бүрийн төрөл жанрууд нь төвлөрөл, сэтгэх чадвар, ажиллах хурдад бас харилцан адилгүйгээр нөлөөлдөг гэнэ. 

1. Каунтри (Country)

Түрхэн зуур сонсож тухайн үеийн сэтгэл санаагаа дээшлүүлэхэд төгс тохирох жанр. Эрч хүчтэй, түргэн ритмтэй тул түр амсхийх, завсарлах зуур сонсоход тохиромжтой, харин хүнийг төвлөрүүлж чадахгүй.
Каунтри (Country)

2. Лаунж (Lounge)

Ажиллахад бус тайвшрахад тустай жанр. Учир нь ажлын бүтээмжийг багасгаж, төвлөрөхөд төдийлэн тус үзүүлдэггүй. Гүн аялгуутай, намуухан тул ямар нэг зүйлд яаралгүй, удаан хугацаагаар сонсоход тохиромжтой.
Лаунж (Lounge)

3. Блюз (Blues)

Аялгууны далайц ихтэй, сонсголонтой тул тайвшрах, ургуулан бодоход тохиромжтой жанр. Харин ажлын бүтээмжид төдийлэн сайнаар нөлөөлж чадахгүй. 
Блюз (Blues)

4. Сонгодог хөгжим

Мэс заслын эмч нарын 92 хувь нь сонгодог хөгжмийн аялгуу дор ажлаа хийдгийг та мэдэх үү? Сонгодог хөгжим нь ямар ч хүний төвлөрөх чадварыг сайжруулах увдистай. 
Гэхдээ хөгжимний чанга сул нь тохирсон байх ёстой. Ерөнхийдөө гадны чимээ шуугианаас тусгаарлаж чадах ч таны бодлыг сарниулахгүй байх хэмжээтэй тааруулах хэрэгтэй. 
Сонгодог хөгжим

5. Амбиент (Ambient)

Хурц мэдрэмж өгөхгүй, гэхдээ "mood" дээшлүүлж чаддаг. Удаан темптэй, аялгуу, ритм гэхээр зүйл бараг байхгүй тул оффисийн ажил дээр сонсоход маш тохиромжтой. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үүрэг даалгаврыг хурдтай, чанартай биелүүлэхэд туслана. Яаж ч чангалсан амбиент хөгжмийн өгөх мэдрэмж, хэв маяг нь алдагдахгүй. 
Амбиент (Ambient)


скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us