Xaxa.mn

Их сургуулиа этгээд өвөрмөц мэргэжлээр төгссөн 20 од

Таны эргэн тойронд их, дээд сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй хүн байдаг уу? Мэдээж байгаа, бараг 2 хүний 1 нь байх. Зарим нь их сургуулиа төгсөөд салбараа сольдог бол нэг хэсэг нь суралцаж байх хугацаандаа өөртөө тохирсон ажлаа олох нь ч бий. Алдартнууд дунд ч гэсэн тун өвөрмөц мэргэжил эзэмшээд ажиллаагүй хүн олон.
Роуэн Аткинсон - Оксфордын Куинз коллежийн цахилгаан техникийн магистр
Аткинсон бэлтгэл ангидаа Их Британийн ирээдүйн Ерөнхий сайд Тони Блэртэй хамт сурч байжээ. Хэдий их сургууль төгссөн ч тэрбээр хошин шогийн авьяасаа дагасан юм.
Сальма Хайек - Universidad Iberoamericana Ciudad de México их сургуулийн олон улсын харилцааны мэргэжилтэн
Гэхдээ 23 настайдаа л Хайек жүжигчний замд урвасан.
Эдди Редмэйн - Кембрижийн их сургуулийн Тринити-коллежийн урлаг судлаач
Эдний гэрбүлийн ах дүү 3 гурвуулаа Eton College-д сурсан. Эдди ханхүү Уильям, ах нь Жеймс Кэмерон, дүү нь ханхүү Харритай хамт сурч байжээ. Эдди Тринити коллежид XIX, XX зууны англи, франц уран зохиол судалж, төгсөх дамжаанд байхдаа Лондоны театрын тайзан дээр гарч, тэгээд хувь заяа нь тодорхой болсон.
Лиза Кудроу - Вассара коллежийн биологийн бакалавр
1985 онд коллежоо төгссөн Лизаг багын найз нь жүжигчний замд оруулжээ.
Жеймс Франко - Калифорнийн их сургуулийн англи хэлний бакалавр
Лос-Анжелест бакалавр болсныхоо дараа Франко Нью-Йоркийн их сургуулийн урлагийн магистрт сурсан. Дараа нь Бруклин коллежид уран зохиолчийн урлагт суралцжээ. Тэр мөн маш сайн зурдаг.
Арнольд Шварценеггер - University of Wisconsin-ийн эдийн засгийн бакалавр
Арни тамирчны замнал нь ид мандаж байх үед буюу АНУ-ын иргэн болоогүй байхдаа их сургуульд элссэн. Эдийн засгийн боловсролынхоо ачаар тэр 30 насандаа саятан болсон байлаа.
Натали Портман - Харвардын их сургуулийн сэтгэл зүйн бакалавр
Натали “Оддын дайн” киноны зураг авалтын дундуур сургуулиа төгссөн.
Брэдли Купер - Georgetown их сургуулийн англи хэлний бакалавр
Их сургуулиа төгсөөд л жүжигчний сургуульд элссэн.
Эмма Уотсон - Brown University-ийн Английн уран зохиолын бакалавр
Харри Поттерийн зураг авалтын үеэр их сургуульд элссэн.
Стив Кэрелл - Денисон их сургуулийн түүхийн бакалавр
Их сургуулиа төгсөөд Чикагогийн The Second City театрт ажилд орсон.
Фрэнсис Макдорманд - Бетани коллежийн урлаг судлалын бакалавр
Энэ сургуулиа дүүргээд тэр Yale University-ийн драмын ангийг төгсөж, магистр болсон.
Лудакрис - University of Georgia-ийн хөгжмийн менежментийн ангийн төгсөгч
Энэ боловсрол нь амжилт олоход тусалсан нь гарцаагүй.
Жейми Фокс - Сан Диегогийн их сургуулийн хөгжмийн ангийн төгсөгч
Фоксыг алдарт гарахад хөгжим огт туслаагүй.
Эдвард Нортон - Yale University-ийн түүхийн бакалавр
5 настайгаасаа театрт татагдсан Эдвард их сургуульд сурч байхдаа ч тоглосоор байв.
Кортни Кардашьян - Southern Methodist University-ийн театрын урлаг, испани хэлний ангийн төгсөгч
Эдний гэр бүлийн олон охидоос ууган нь л дээд боловсролтой.
Ева Лонгория - Кингсвилл их сургуулийн Kinesiology-ийн салбарын бакалавр
Kinesiology гэж юу болохыг хайх гэж байсан уу? Энэ бол булчингийн үйл ажиллагааг бүхэлд нь судалдаг шинжлэх ухаан юм.
Саша Барон Коэн - Кембрижийн Christ's College-ийн түүхийн тэнхимийн төгсөгч
Энд сурч байхдаа анх тайзан дээр гарчээ.
Кен Жонг - Хойд Каролиний их сургуулийн анагаахын ангийг төгсөгч
Сургуулиа төгсөөд Шинэ Орлеанд Анагаахын төвд ажиллаж байхдаа анх тайзан дээр гарсан юм.
Дэвид Духовны - Yale University-ийн англи уран зохиолын магистр
Магистр болохоосоо өмнө Пристон их сургуулийн сурган хүмүүжүүлэхийн бакалавр.
Дензел Вашингтон - Fordham University-ийн сэтгүүл зүйн бакалавр
Дензел эхлээд анагаах ухаан, дараа нь биологи судалж байгаад гэнэт театр, сэтгүүл зүйн салбарт орж, бужигнуулсан түүхтэй.

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us