Xaxa.mn

Youtube-ийн од зургаан настай орос охин

Арван хоёрдугаар сард Анастасия Радзинская гэдэг охин цагдаагийн дүрд тоглож, аавыгаа торгож буй бичлэг онлайнд тавигдсанаас хойш 90 сая гаруй хүн үзжээ. Англи хэлтэй үзэгчдэд зориулсан өөр нэг бичлэгийг долоон сая хүн үзсэн байна. Түүнчлэн индонез ба солонгос хэлээр орчуулсан хувилбар нь хоёр сая гаруй хүнд хүрэв. Удахгүй араб, испаниар орчуулж тавих аж. Эцэг эхээ зэмлэн сахилгажуулж байгаа хүүхдийн инээд хүргэм дүрс бичлэгийн анхных нь энэ биш. Гэхдээ зургаахан насандаа дэлхийн од болсон хүүхэд ховор. SocialBlade сайтын судалгаагаар “Настятай адил” бичлэг тухайн сараас хамааран Youtube-ийн жагсаалтад үзэгчдийн тоогоор гурав, дөрөвт бичигдсэн байна. Настягийн тоглолт сүлжээний сувгуудаар есөн хэлээр цацагдаж, 100 сая гаруй хэрэглэгчийг татжээ. Ийнхүү нэрээ түгээж, дэлхийд танигдсан охин өнгөрсөн жил 18 сая ам.долларын орлого олов. Youtube өмнө нь олон улсын янз бүрийн зах зээлд видеогоо тааруулах үйлчилгээ үзүүлдэггүй байсан ба Настягийн амжилтын дараа зарим контентийг тухайн улсад тохируулан бүтээснээр орлогыг хоёр, гурав дахин өсг өж болохыг тооцсон хэмээн компанийн төлөөлөгч ярилаа. 
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us