Xaxa.mn

Цоо шинээр нь авахад хамгийн хямд автомашинууд

Орчин цагт дэлхий дээр багахан мөнгөөр худалдан авчихаар төмөг хүлэг олширсон. Заримыг нь машин гэж нэрлэхэд хэцүү, цөөнгүй шүүмжлэл, сул талтай ч хөл дүүжлэх унаа гэдэг гол үүргээ гайхалтай сайн биелүүлдэг байна. Цоо шинээр нь хямдхан үнээр авч болох машинуудыг жагсаая.
Baojun 310
Auto-sales-statistics-China-Baojun_310-hatchback Цоо шинээр нь авахад хамгийн хямд автомашинууд
Энэ загвар анх Хятадын зах зээл дээр ХХ зууны сүүлчээр гарч ирсэн юм. Тухайн үедээ л А ангиллын хэтчбек нь Азийн автомашины зах зээлийг донсолгож байлаа. Baojun 310 автомашин нь 1,2 литрийн хэмжээтэй хөдөлгүүртэй, 82 морины хүчтэй.
Хэмнэлттэй загварын энэ машиныг Chevrolet Spark-ийн агрегат дээр үндэслэн хийсэн гэхээр их хэмжээний ачаа даах чадвартай ажлын морь л гэсэн үг юм. Үнийн хувьд ердөө л 5900 ам.доллар.
Cherry QQ
Chery_QQ_Ph Цоо шинээр нь авахад хамгийн хямд автомашинууд
Азийн бүсэд төдийгүй дэлхийн олон оронд тун амжилттай зарагддаг автомашин. Ялангуяа ТУХН-ийн орнуудад их эрэлттэй. Одоогийн байдлаар Хятадад Cherry QQ-гийн хоёрдугаар үеийн загварыг үйлдвэрлэж байгаа бөгөөд 69 литрийн мотортой. Ойрын хугацаанд энэ загвараа улам сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ. Үнийн хувьд 5800 ам.доллар.
BYD F0
F01 Цоо шинээр нь авахад хамгийн хямд автомашинууд
Ази, Европт өргөн тархсан сити-картай танилц. Гадаад төрх, ашиглалтын тодорхойлолт, хүчин чадлаараа энэ машин Peugeot 107, Citroen C1, мөн үйлдвэрлэл нь хэдийнэ зогссон Toyota Aygo загварыг санагдуулам аж. Хятадын инженерүүд BYD F0-ийн үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд хамгийн тохирсон байдлаар хийхийг хичээсэн. Энэ загвар нь 68 морины хүчтэй мотороор тоноглогдсон. Дээр нь үнийн хувьд тун боломжийн. 5700 ам.доллараар л авч болно.
Renault Fwid
Renault Sandero-гийн ажлын зарчим дээр тулгуурлаж үйлдвэрлэсэн ситикарын нэг хувилбар. Энэ машиныг тивээс нь шалтгаалаад өөр өөр үнээр авч болно. Жишээ нь Энэтхэгт Renault Fwid нь 300 мянган рупийгийн үнэтэй байгаа нь 5000 ам.доллараас ч хямд гэсэн үг юм.
Энэ машины үнэ дунджаар 5100 ам.доллар байдаг. 0,8 литрийн багтаамжтай мотортой.
Maruti Suzuki Alto 800
Maruti_Suzuki_-_Alto_800_LXi Цоо шинээр нь авахад хамгийн хямд автомашинууд
Maruti худалдааны тэмдэгт Suzuki автоконцернд харьяалагддагийг бүгд мэднэ. Энэ тэмдэгт нь голдуу Энэтхэгийн хэрэглэгчдэд зориулсан хэмнэлттэй загварын автомашин үйлдвэрлэдэг юм. 800 кубын хөдөлгүүртэй, 48 морины хүчтэй энэ машин 4400 ам.доллар.
Tata Nano
1513447045-0442 Цоо шинээр нь авахад хамгийн хямд автомашинууд
Өнөөдөр Tata Nano нь дэлхийн хамгийн хямд автомашины нэгд тооцогдож байна. Бусад загваруудаас ялгаатай нь уг машин арын хөтлөгчтэй.
Tata Nano нь 0,6 литрийн хөдөлгүүртэй, 35 морины хүчтэй. Уг жижигхэн автомашин ердөө л 3500 ам.доллар.
SD-HZ
HTB1Rg2eKpXXXXXpaXXXq6xXFXXXY Цоо шинээр нь авахад хамгийн хямд автомашинууд
Таны өмнө Хятад инженерүүдийн бахархал болсон бүтээгдэхүүн зогсож байна. Гайхмаар нь уг автомашин 2900-хэн ам.доллар бөгөөд AliExpress-ээс ч худалдан авах боломжтой. Гурван зорчигчийн суудалтай энэ машиныг үйлдвэрлэгчид нэртэй цахилгаан автомашины загвартай төстэй болгох гэж хичээжээ. Инженерийн гайхалтай санааны бүтээл болсон уг машины мотор 1 кВт-ээр л ажиллана. Дээд хурд нь 35 км/цаг гэнэ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us