Xaxa.mn

Майкл Жорданы кино шуугиан тарьсаар

Дөрөвдүгээр сарын 19-нөөс гарч эхэлсэн “The Last Dance” баримтат кино нь шууд эфирээр үзсэн үзэгчийн тоогоороо ESPN сувгийн баримтат бүтээлийн дээд амжилтыг шинэчилсэн байна.
 
NBA-гийн аваргаар зургаан удаа тодорсон “Чикаго Буллз” багийн домогт тоглогч Майкл Жорданы тухай энэхүү киноны эхний хоёр ангийг дунджаар 6,1 сая үзэгч үзжээ. Нийтдээ 10 ангиас бүрдэх тус баримтат киног долоо хоног бүрийн ням гаригт (Монголын цагаар даваа гаригт) хоёр ангиар нь цувуулж гаргах юм. Харин америк хөлбөмбөгийн од Бо Жексоны тухай “You Don’t Know Bo” кино нь цагтаа 3,6 сая хүн үзсэн амжилтаараа хоёрдугаарт бичигдэх боллоо.
М.Бүүвэй
Shuud.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us