Deadline цахим хэвлэлээс шалгаруулдаг оны хамгийн ашиг орлоготой бүтээлийн жагсаалтыг "Avengers: Endgame" тэргүүлжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард нээлтээ хийж байсан уг кино 890 сая долларын орлого олжээ. Тэрчлэн уг жагсаалтад $580 саяын ашигтай "Араатны хаан арслан" багтлаа. Чансааны дөрөвт орсон "Жокер" бүтээгчдэдээ 437 саяын ашиг авчирсан бол $414 саяын ашигтай "Ахмад Марвел" удаад нь оржээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард “Empire” сэтгүүл XXI зууны 10 шилдэг киног тодруулахад 2015 онд бүтээгдсэн "Галзуу Макс: Хилэнт зам" чансааг тэргүүлж байлаа.
Сэтгэгдэл бичих