Xaxa.mn

Хөл хорионы үеэр хийж болох 20 хөгжилтэй зүйлс

Дэлхий даяар тархаад буй ковид-19 вирусээс үүдэн олон оронд хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ цагийг өнгөрөөж байна. Хэдий уйтгартай мэт боловч өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах боломжтой энэ үеийг ашиглаад гэртээ хийж болох бүтээлч, хөгжилтэй 20 зүйлийг та туршаад үзээрэй.
1. Кино үзэх
Магадгүй та кино үзэх гээд завгүй эсвэл боломжгүй байдаг байсан бол энэ үеийг ашиглаад хүссэн кинонуудаа тухтай суугаад үзээрэй. Баримтат кино ч мөн танд мэдлэг нэмнэ.
2. Зургуудаа янзлах
Бид утсан дээрээ болон зөөврийн компьютертээ зураг авч хадгалдаг. Магадгүй та зургуудаа цэгцэлж бүлэг бүлгээр нь нэг цэс болгон ангилаад дараа үзэхэд, хайхад амар байдлаар хуваарилан хадгалж, хэрэггүй зургуудыг устгаж болно. Энэ нь таны багтаамж хурдан дүүрэхээс ч мөн хамгаалах сайхан санаа юм.
3. Зохиол бичих
Та заавал ном болгон хэвлүүлэх, эсвэл кино зохиол шиг мэргэжлийн түвшний зохиол бичих шаардлагагүй. Магадгүй өөртөө тохиолдож байсан амьдралынхаа дурсамжит үеийн тухай богино хэмжээний зохиомж бичих гэж оролдоод үзээрэй. Таны эх хэлний мэдлэгт ч мөн тустай. Хүсвэл гадаад хэл дээр ч туршаад үзээрэй.
4. Аяллын бичлэг үзэх
“Youtube”-д маш олон хүний аяллын влог, бичлэгүүд байдаг. Магадгүй та өөрийн аялахыг хүсдэг газрынхаа тухай илүү их судалж, очсон хүмүүсийн мэдээллийг уншиж, бичлэгүүдийг нь үзэж болно.
5. Зураг зурах
Хэрхэн зураг зурах тухай маш олон үнэгүй хичээлүүд цахим орчинд байдаг. Зураг зурах нь зайлшгүй шаардлагатай биш ч, эзэмшвэл зохих чадваруудын нэг учраас та бага зэрэг зургийн авьяасаа нэмэгдүүлэх боломжтой юм.
6. Шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурах
Маш олон хүн хөгжмийн мэдлэгтэй болохыг хүсдэг ч, завгүй аль эсвэл санхүүгийн байдлаас хамааран энэ хүслээ хойш тавьдаг. Тиймээс та энэ хугацааг ашиглан цахимаар үнэгүй хөгжмийн хичээл туршаарай.
7. Шинэ ая зохиох
Утас болон зөөврийн компьютер дээр маш олон төрлийн хөгжмийн ая зохиох программууд байдаг. Та тэндээс туршин өөрөө шинэ ая зохиогоод үзээрэй. Өөрөө зохиосон аяа хадгалж үлдэнэ гэдэг сайхан шүү дээ.
8. Караоке үдэшлэг зохиох
Гэр бүлийнхэн дундаа “Хэн нь хамгийн сайн дуулах вэ” тэмцээн зохиож хожсон нэгэндээ амттай хоол хийж өгөх эрхийн бичиг өгч болно. Гэр бүлийнхнийхээ авьяасыг мэдэж авахаас гадна бие биетэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх боломж.
9. Компьютерийн файлуудаа цэгцлэх
Магадгүй танд ажлын болон хувийн маш олон файлууд хадгалаатай байдаг бол тэднийгээ эргэн сөхөж, цэгцлэх гайхалтай боломжийг энэ цагаар ашиглаад аваарай. Компьютерт тань багагүй шинэ зай гарах байх.
10. Фитнесс чалленж турших
Та энгийн үед хийж зориглодоггүй олон төрлийн дасгалыг гэртээ туршиж үзэх цаг байна. Тиймээс хөдөлгөөнтэй байж дархлаагаа дэмжээрэй.
11. Үдэшлэг зохиох
Сайхан даашинз, хүрмээ өмсөөд үс болон нүүрээ үдэшлэгт орох гэж байгаа мэт янзлаад сайхан дуу тавьж, хүссэн хоолоо идэж багахан хэмжээний дарс эсвэл шар айраг ууж болно. Найзуудтайгаа Баасан гарагийг хөгжилдөн өнгөрүүлж байгаа мэтээр гэртээ гэр бүлийнхэн дундаа үдэшлэг зохиох нь танд шинэхэн хөгжилтэй мэдрэмж өгнө гэдэгт итгэж байна.
12. Шинэ хоолны жор зохиох
Та дуртай ногоо, амтлагчуудаа ашиглан шинэ хоолны жор бүтээж болно. Цаашдаа ямар нэгэн баяр, тэмдэглэлт өдрүүдээр зочдыг дайлах сайхан жор гаргаж аваарай.
13. Гадаад хэл сурах
Магадгүй та гадаад хэл сурахыг хүсдэг ч зав гардаггүй байсан бол одоо л гадаад хэл сурах цаг иржээ. Маш олон гадаад хэл сурах, бусадтай холбогдон ярих аппликейшнүүд утсан дээр байдаг. Тэднээс туршаад үзээрэй.
14. Их цэвэрлэгээ хийх
Ажлын өдрүүдэд цэвэрлэж амждаггүй шүүгээний дээд хэсэг, угаалгын өрөөний хана зэрэг өдөр тутамд цэвэрлэж амждаггүй зүйлсийг одоо цэвэрлэхэд хамгийн тохиромжтой цаг.
15. Йог бясалгал хийх
Бид тэр бүр мэддэггүй ч, йог бясалгал хийх нь сэтгэлийн тайвшрал, амар амгаланг бидэнд мэдрүүлдэг. Хэрвээ та сонирхож байвал туршаад үзээрэй. “Youtube”-д үнэгүй анхан шатны йогийн хичээлүүд байдаг. Хоббигоо нэмэгдүүлэх боломж ч байж магадгүй юм.
16. Цахимаар сайн дурын ажил хийх
Хэрвээ танд гадаад хэл, хөгжим тоглох, зурах, тоо бодох гэх мэт зарим хүний чадахгүй, эсвэл чадвараа сайжруулахыг хүсдэг хүмүүст онлайнаар тусалж,тэдэнтэй чадвараа хуваалцан зааж өгч болно. Ямар ч хүнд хамгийн сайн чаддаг нэг зүйл байдаг. Сайн муу гэлгүй хэрэгтэй нэгэндээ туслаарай.
17. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлж сурах
Хүн бүр эмч шиг чадварлаг байх хэрэггүй ч, яаралтай үед анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлж сурах нь өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалах чухал чадвар юм. Мэдээж цахим ертөнцөд энэ тухай олон зөвлөгөө зааврууд бий.
18. Аяллын төлөвлөгөө гаргах
Хүн бүрт очихыг маш их хүсдэг нэг газар байдаг. Үнэтэй, эсвэл хол гэх шалтгаануудыг хойш тавин 5 жилийн дараа ч хамаагүй явна гэж тооцоолоод аялал төлөвлөөрэй. Хэр их зардал шаардлагатай ямар хэсгүүдээр явах зэрэг төлөвлөгөө гаргаад өөрийн санхүүгээ ч мөн хуримтлуулж эхлээрэй. Магадгүй сард ердөө 50 мянган төгрөг хадгалаад хэдэн жилийн дараа мөрөөдлийн газартаа аялж болох юм.
19. Бэстселлэр номуудыг онлайнаар авч унших
Дэлхийн шилдэг зохиолууд, эсвэл та өөрийнхөө сонирхдог номыг авч унших нь танд өөр нэг газарт очсон мэт шинэ соргог мэдрэмжийг өгнө. Маш олон номын сэтгэгдэл хуваалцдаг группууд фэйсбүүкт байдаг. Та тэдэнтэй нэгдэн өөрийн сонирхсон номоо унших боломжтой. Мөн өөрт байгаа номоо бусадтайгаа солилцон уншиж ч болно.
20. Нүдээ боож хүрэх, үнэрлэх мэдрэмжээ хөгжүүлэх
“Birdbox” хэмээх киног та үзсэн үү? Нүдээ боогоод ойр орчмоо тэмтэрч, үнэрлэж, өөрийн мэдрэхүйгээ нэмэгдүүлээрэй. Харахгүйгээр үнэр, амтаар бусад зүйлсийн тухай мэдэх нь таны тархины хөгжлийг нэмэгдүүлдэг.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us