Xaxa.mn

Европын аварга шалгаруулах “PUBG Mobile Club Open” тэмцээн Монгол залуу тоглодог баг тэргүүлжээ

Энэ сарын 24-25-нд цахим спортын Европын аварга шалгаруулах “PUBG Mobile Club Open” тэмцээн болж Монголын тамирчин Даваадоржийн Мөнхбат багтсан КонинаПовер /KoninaPower/ баг тэргүүлж 15 мянган ам.долларын эзэд болжээ.
 
Тус тэмцээнд 16 баг оролцсон бөгөөд Казахстан улсаас KoninaPower, Nomad Gaming гэсэн хоёр баг өрсөлдөж KoninaPower баг 183 оноогоор түрүүлж, 15 мянган ам.доллар, “PUBG Mobile World Championship 2020” тэмцээнд оролцох эрхийн хамт хүртжээ. “PUBG Mobile Club Open” хэмээх Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн шагналын сан 45 мянган ам.доллар юм байна.
KoninaPower багт Казахстаны Аскар DGR Ахметов, Нурсултан GONZO Нартбаев, Дамир AXZCER Омаров, Монголын шилдэг тамирчин Даваадорж Robdinni Мөнхбат, ОХУ-ын Даниил Tixzy Сучков нар тогложээ.
Dorgio.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us