Женнифер Лопес, Кевин Харт, Жон Красински зэрэг алдар нэртэй хүмүүс гэртээ, фитнесс танхимд авсан бичлэгээ TikTok-д постолдог
Залуусын дунд хэрэглээгээрээ толгой цохиж буй TikTok видео аппликэйшнийг хөгжүүлэгчид ижил нэртэй телевизийн реалити шоу бүтээхээр хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээллээ. Уран бүтээлч хөндлөнгийн, бие даасан компаниуд TikTok-той шоу зохион байгуулах хэд хэдэн санаа ярилцсаныг өгүүлсэн юм. БНХАУ-ын технологийн аварга ByteDance-ийн салбар TikTok компани нь шоуны арга хэлбэр, хост-зохион байгуулагч болон оролцох авьяастнуудыг одоогоор товлож шийдээгүй аж. Сүүлийн гурван жилд хоёр тэрбум гаруй удаа хэрэглэгчдийн татаж авсан TikTok нь Snapchat, Instagram, YouTube-ийн адилаар өсвөр үеийнхний амьдралын өдөр тутмын салшгүй хэрэглээ болж хувирчээ. Хүмүүсийн оруулдаг дуу хөгжим хавсаргасан товч видео нь TikTok-ийн үндсэн үйлчилгээ юм. Видео контентын зарим нь дуу бүжиг, зарим нь пранк-тохуу, зарим нь хөгжөөнтэй зугаатай бичлэг байдаг. Женнифер Лопес, Кевин Харт, Жон Красински зэрэг алдар нэртэй хүмүүс гэртээ, фитнесс танхимд авсан бичлэгээ TikTok-д постолдог болж эхэллээ. Видео контентод дуу чухал үүрэгтэй байдаг. Тиймээс TikTok-ийн ачаар нийтэд түгэж хит болсон зарим дууг дуу бичлэгийн компаниуд нэрийг нь сольж уг аппликэйшний хайлтаар хялбар гарч ирэхээр өөрчилдөг болоод байна.
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл бичих