Xaxa.mn

Үсчинд жишээ болгож зураг үзүүлтэл үсийг нь “Play” логотой болгоод засчихжээ

Хятадад нэгэн эр үсчний газар ороод, гар утаснаасаа нэгэн бичлэг үзүүлэн “Би үсээ яг ингэж засуулмаар байна” гэж үсчинд хэлжээ. 
Хэсэг хугацааны дараа үсчин ажлаа дуусгаж залуу толинд харахад толгойных нь хажууд бидний нэрлэж заншсан “Play” товчны логотой болсон байв. 
Тэрээр үсчинд тоглуулж буй бичлэгээ түр пауз аван үзүүлэхэд “Play” товчны гурвалжин дүрс бүхий лого дэлгэцэн дээр харагдаж таарсан байжээ. Түүний энэхүү хөгтэй явдал бүхий зураг интернет ертөнцөд даруй тарж, хүмүүс инээдэм болгон бие биетэйгээ хуваалцсаар байна. 
Үсээ засуулсан эрийн найз Weibo сайтад өгсөн мэдээлэлдээ “Үсчин үсийг нь засаж байхдаа "Тэр гурвалжин дүрсийг сийлэх юм уу?" гэж найзаас минь асуусан гэсэн. Гэхдээ тэр үсчний асуултыг нь сайн ойлгоогүй учир хариу хэлэлгүй өнгөрснийг нь зөвшөөрсөн гэж бодож л дээ” гэжээ. 
Эерэг талаас нь харахад тэрээр үсний шинэ стильтэй болж, түүгээрээ алдаршиж байгаадаа таатай байгаа гэнэ. 
Эх сурвалж: shanghai.ist
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us