Xaxa.mn

NBA | 30 жилийн дараа бөмбөгөө шинэчилнэ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу NBA-н албан ёсны бөмбөг 30 жилийн дараа шинэчлэгдэж, шинэ брендтэй хамтрахаар боллоо.
АНУ-ын спортын хувцас хэрэглэл, тэр дундаа сагсан бөмбөгийн спортын нэртэй брендийн нэг Spalding бренд энэ улирал дуусгаад NBA-тэй байгуулсан гэрээ нь албан ёсоор дуусаж байгаа юм. Брендийн зүгээс ч холбооны зүгээс ч цаашид гэрээгээ үргэлжлүүлэх тал дээр тохиролцож чадаагүй билээ.
Харин Spalding брендийг орлож Wilson бренд албан ёсны бөмбөгийг нийлүүлэхээр болжээ. Холбооны зүгээс албан ёсны гэрээ 2021-2022 оны улирлаас эхлэн хэрэгжиж эхлэх юм.
Сагсан бөмбөг сонирхогчид Spalding-тэй гэрээгээ сунгана гэж хүлээж байсан ч ийнхүү хүлээлтийг талаар болголоо. Анх NBA компани 1983 онд Spalding брендтэй гэрээ байгуулж байсан юм.
Улмаар 2006 онд бөмбөгөө шинэчилж сайжруулсан синтетик материалаар үйлдвэрлэх болсон юм.
Шинэ гэрээ үзэглэсэн Wilson брендийг Финландын спортын хувцас хэрэглэлийн Amber Sports компани эзэмшдэг ажээ.
Эх сурвалж: CNBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us