Xaxa.mn

Зай хураагуурын ачаар Tesla-гийн загварууд дахиад хямдарна

АНУ-ын дан цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Tesla компани БНХАУ-д угсарч байгаа Model 3 загвартаа энэ оны эцсээс юм уу ирэх оны эхнээс шинэ төрлийн зай хураагуур ашиглахаар төлөвлөж байна. Хямд төсөр мөртөө илүү удаан эдэлгээтэй аккумлятор ашигласнаар америк үйлдвэрлэгчийн цахилгаан хөдөлгүүрт машины үнэ бензин хөдөлгүүрт машиныхтай ижил түвшинд болох юм. Нэг сая миль буюу 1.6 сая километр зай туулахад зориулсан хямд төсөр аккумляторын ачаар Tesla-гийн дан цахилгаан хөдөлгүүрт авто-машины үнийг бензин хөдөлгүүрт машиныхтай ижил түвшинд юм уу эсвэл бүр хямд болгох нь АНУ-ын компанийг үндэслэгч Илон Маскийн төлөвлөгөөний нэг чухал хэсэг. Шугам сүлжээнд холбож эрчим хүч хураах чадвартай нэг сая гаруй цахилгаан хөдөлгүүрт машин борлуулаад байгаа Tesla компанийг өдгөө Pacific Gas & Electric, Tokyo Electric Power зэрэг эрчим хүчний компанитай ч зүйрлэж болно. Tesla нэг сая миль зай туулахад зориулсан зай хураагуурыг БНХАУ-ын Contemporary Amperex Technology Ltd компанитай хамтран бүтээжээ. Технологийг нь Tesla-гийн мэргэжилтнүүд Илон Маскийн татан оролцуулсан аккумляторын салбарын шилдэг экспертүүүдийн тусламжтай хөгжүүлсэн юм.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us