Xaxa.mn

Твиттерийн ажилчид оффист дахин суухгүй

Твиттер компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэк Дорси мягмар гарагт ажилтнууд руугаа цахим шуудан илгээж коронавирусээс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм тавигдсан ч оффистоо эргэж ирэлгүй гэрээсээ ажлаа үргэлжлүүлэхийг хүсчээ. Харин сервер хариуцсан мэргэжилтнүүд зэрэг зарим ажлын байранд биечлэн ажиллах шаардлагатай тул үлдсэн ажилчдыг хорио цээр тавигдсаны дараа ажилдаа эргэж ирэхийг хүссэн байна.
Олон нийтийн цахим сүлжээ Твиттер компани гуравдугаар сарын эхээр бүх ажилтнаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрч эрүүл, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьсан юм. Үүний дараа Микрософт, Гүгл, Амазон зэрэг технологийн томоохон компаниуд ч гэрээсээ ажиллах хэлбэрийг ажилтнууддаа санал болгосон билээ.
Дорсигийн илгээсэн захидалд компани есдүгээр сараас өмнө оффисуудаа нээхээр төлөвлөсөн тухай дурджээ. Тэр хүртэл хүний оролцоотой 2020 оны үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг цуцалж, 2021 оны төлөвлөгөөгөө жилийн сүүлчээр дахин төлөвлөхөөр болжээ.  
Эх сурвалж: BuzzFeed
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us