Хүн бүрт өөрийн гэсэн цаг хугацаа байдаг. Зарим нь эрт хүүхэдтэй болж, хамтдаа өсөхийг хүсдэг бол зарим нь цаг нь арай болоогүй, жаахан байж байгаад болно гэдэг. Эсвэл зарим хүн үнэхээр эх, эцэг болох хүсэлгүй байдаг. Бид хувь хүний шийдвэр, сонголтыг хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Хүүхэдтэй болох болоогүй байна гэж боддог эсвэл хүүхэдтэй болох хүсэлгүй хүмүүсийг хэрвээ та мэддэг, таньдаг бол эдгээр асуултыг асуух хэрэггүй. Бас ийм зүйлсийг хэлэх ч хэрэггүй. Тэдний бодлыг ийм үгс өөрчлөхгүй бөгөөд энэ бол өөрсдийнх нь л шийдвэр юм. Хүн болгонд янз бүрийн шалтгаан байж болно шүү дээ. Уг нийтлэлийг "Buzzfeed" сайт дээрээс орчуулан, нэмэн засварлаж оруулав.
1. Чи ер нь тэгж байгаад бодлоо өөрчлөнө дөө.2. Хэрвээ эцэг эх чинь чамайг төрүүлэхийг хүсээгүй бол ямар байх байсныг бодоод үз дээ.
3. Чамд тийм их цаг хугацаа үлдээгүй ч юм билүү. Удаан хүлээх хэрэггүй шүү дээ. Юу ч болж болно.
4. Чамайг хөгшрөх үед хэн харж хандах болж байна?
5. Чи цэвэршилт гэж юу болохыг мэдэх үү?
6. Амьдралынхаа хамгийн сайхан цаг үеийг алдаж байна.7. Хүнтэй суугаач.
8. Чиний насан дээр би адилхан л юм ярьж явдаг байлаа.
9. Чиний бодлыг өөрчилж магадгүй хэдэн мэдээ оллоо. Одоо уншаадах.
10. Хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний заавал хийх ёстой зүйл.
11. Чи харамсах болно.
12. Чиний хайртай хүн чинь юу гэж бодож байгаа бол?13. Чи хүүхдүүдэд дургүй юм уу?
14. Зарим хүн эцэг эх болохоор заяагдаагүй л байдаг байх л даа.
15. Залуу дээрээ хүнтэй сууж, хүүхэд гарга.
16. Хүүхэдтэй болбол чи арай зөөлөн, бас амиа хичээсэн зан чинь арай багасах байх.
17. Үеийнхэн чинь бүгд хүүхэдтэй болоод, хүнтэй суугаад дууслаа.
18. Чи уг нь их сайн ээж/аав болох байх.19. Чи одоо хүүхэдтэй болооч ээ. Би танай хүүхдүүдтэй хүүхдүүдээ суулгамаар л байна шүү.
20. Эмэгтэй хүний бие чинь ерөөсөө л хүүхэд төрүүлэхэд зориулагдсан юм.
21. "За манай хэн хүүхэдтэй болж байна уу?"
22. Ажил, хувийн амьдрал чинь тийм чухал байгаа юм уу?
23. Бие чинь муухай болно гэж бодоод байгаа юм уу?
24. Чи хүүхдүүдтэй ойр байгаад эхлэхээр хүүхдэд дуртай болох байх.
25. Хүүхэдтэйгээ явж байгаа хүмүүсийг харахаар сэтгэл чинь хэцүү болдоггүй юм уу?
26. Хүүхэдтэй болохыг хүсдэггүй хүн гэж байдаг юм уу?
Сэтгэгдэл бичих