Xaxa.mn

Дасгалжуулагч Роберт Коби Брайантын талаар гайхалтай түүх хэлжээ

"Миний нэрийг Роберт гэдэг. Би мэргэжлийн тамирчдын дасгалжуулагчаар 16 жил ажиллаж байна. 2012 оны Лондонгын олимпийн өмнөхөн Америкийн шигшээ багийн мэргэшсэн дасгалжуулагчаар ажиллах боломж гарж ирсэн юм. Би Кармэло Энтони, Леброн Жеймс , Кэвин Дюрант , Рассэл Уэйстбрүүк гээд шилдэг залуустай ажиллаж тэдгээрийн хувийн бэлтгэлийг хийлгэж байлаа. Бид нэг талд нь бэлтгэлээ хийж байхад Коби нөгөө талд нь ганцаараа л шидэж байдаг байсан.

Би Кобитой энэ явдал болохоос өмнө 2 хоногийн өмнө нилээн ярилцсан юм. Энэ бол бидний анхны дотно ярьсан харилцаа л даа. Сагсан бөмбөгийн тухай илүү мэргэжлийн тал руугаа ярилцаж мөн түүний багийн талаар ярилцсан юм. Тэр ерөнхийдөө зундаа илүү бэлтгэл хийхийг чухалчилдгаа ярьсан юм. Бид мөн хамтдаа тусгайлан бэлтгэл хийх талаар ярилцан зөвшилцөж утасны дугаараа солилцов. Яг л Нэгдсэн улсын шигшээ багийн бэлтгэлийн үеээр л дээ.

Нэгэн шөнө би касабланкаг анх удаа үзчихээд унтахаар орондоо хэвтэж байлаа цаг өглөөний 04:15 болж байв, тэр үеээр миний утас дуугарлаа, Би нилээн гайхсан байдалтай утсаа автал Коби байсан юм.

Коби: Хээе юу байна даа Роб, Би чиний ая тухыг алдуулаагүй гэж найдаж байна, зөв үү?
Би: Өө үгүй дээ , юу болсон бэ Коби
Коби: Бага зэрэг бэлтгэл хийхэд минь туслаж чадах уу? ердөө л энэ
Би: Тэгье бололгүй яахав, Бэлтгэлийн зааланд уулзъя. гэж хэлээд утсаа тавилаа.

20 минутын дараа би бэлтгэлийн баазад ирсэн юм. Тэгтэл Коби хэдийнэ ирчихсэн маш их хөлс нь гарсан байдалтай бэлтгэл хийж байв. Үүрийн 5 цаг шүү дээ.

Бид 75 минутын туршид хурд, хүч болон 45 минутын уян хатан хөдөлгөөний бэлтгэл хийсэн. 2 цагийн бэлтгэл л дээ. Бидний бэлтгэл дуусан Коби шидэлтийн бэлтгэл хийнэ гээд үлдлээ. Би бэлтгэл дууссаны дараагаар буудалдаа их ядарсан мөн гайхсан байдалтай ирсэн юм.

Би тэгээд 2 цаг унтаад өглөөний цайгаа уугаад дутуу нойртой бага зэрэг толгой өвдсөн байдалтай эргээд бааз руу явлаа.

Бэлтгэлийн баазад 11 цагт очтол багийнхан цугларцан заалны баруун талд Шишевски дасгалжуулагч Дюрантад ямар нэг зүйлийг тайлбарлан өгч наана нь Леброн, Мело нар ярилцацгааж байсан юм.

Харин цаана нь Коби өмсгөл нь битүү шалба норцон бэлтгэл хийж байлаа. Би дотроо өө бурхан тэнгэр минь л гэж бодож байв.Би Коби дээр очин "өглөөний мэнд сайн бэлтгэл хийж байна шүү хэзээ болих юм бэ" гэж асуутал
Коби: Юуг болих гэж ?
Би хэзээ шидэхээ зогсоох юм гэж дахин асуутал
Коби: аан, би одоогоор 800 удаа шидэлтээ оновчтой болгочихоод байна. 1000 хүргэчээд болиноо гэв.

Миний эрүү бараг унах шахан өө хараал идэг , үгүй .байлгүүдээ гэж дотроо бодож байсан. Надтай үүрийн 5-7 цаг хүртэл бэлтгэл хийчээд үргэлжлүүэн 7-11 цаг хүртэл 800 шидэлт оновчтой болгоод байсан гэж бодохоор л....

Тэр олимп дууссаны дараа улирал жинхэнэ солиоруулсанг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ миний хувьд сюрприз байгаагүй. Тэр 12 настайгаасаа л ийм бэлтгэлийн системээр явж ирсэн юм байна лээ. Учир нь би түүнийг хэрхэн бэлтгэл хийж, сагсан бөмбөгт би сэтгэлээ зориулдагийг харсан шүү дээ!!!

Via:Royal sport
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us