Xaxa.mn

Хятадын “Xiaomi” 6G сүлжээг туршиж эхэлжээ

Хятадын харилцаа холбооны технологийн “Xiaomi” компани 6G сүлжээний урьдчилсан туршилтыг эхлүүллээ гэж тус компанийн ерөнхий захирал Лэй Жүн Синьхуа агентлагт мэдээлжээ.
Харилцаа холбооны стандартын зургаа дахь үеийг хиймэл дагуулын интернетийн өргөн сүлжээгүйгээр хөгжүүлэх боломжгүй гэж Жүн мэдэгдсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар, 6G сүлжээ нь секундэд нэг терабайт мэдээллийг дамжуулах хурдны чадвартай. Коронавирусний цар тахал энэ салбарт сөрөг нөлөө үзүүлж байгаа ч “Xiaomi” компани нь 5G сүлжээний стандартыг хөгжүүлж, энэ сүлжээг дэмжих ухаалаг утсыг үйлдвэрлэсээр байна гэж Жүн онцолжээ. Ингэхдээ тус компани 4G сүлжээг дэмжих ухаалаг утасны үйлдвэрлэлээ зогсоогоод байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us