Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, дөрвөн замын уулзварын цагдаагийн зохицуулах хэсэгт зогсож зургаа авахуулсан залуугийн тухай цахим хуудсаар "шуурав". Түүнийг Д.Очирхуяг гэдэг бөгөөд фитнессийн багш нэгэн аж.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Би энэ зураг авалтуудаар өөртөө дурсамж үлдээх гэж бас залуус, хүн бүр биеэ хөгжүүлж эрүүл амьдралын хэв маягтай болоосой гэж бодож хийсэн. Хичээвэл та нар ч чадна гэж хэлье. Архи дарс уугаад биедээ хор өгч согтуугийн балагаар эхнэр хүүхдээ зодож амгалан тайван байдлыг нь алдагдуулж агсам тавиад Эсхүл ээж аавыгаа зовоогоод л. Одоо залуучууд минь жаахан эрүүлээр сэтгэж өөрчлөгдсөн нь дээргүй юу.
Би ч бас муу залуу байсан. Муу зүйл зөндөө хийсэн, харамсдаг. Гэхдээ өөрийгөө өөрчилж сайн хүн болох гэж хичээж явна. Та нар ч бас өөрийгөө өөрчилж чадна, оройтоогүй байна.
Би уураг ууж, дасгал хийдэг. Үүгээрээ оорлого олж гэр бүлээ тэжээж гоё амьдруулахыг хичээдэг. Энэ миний ажил. Түүнээс хийх ажилгүйдээ биш. Намайг дэмждэг урам өгдөг бүх хүмүүст баярлалаа" гэж бичжээ.
Тэрбээр Польш улсад суралцаж Биеийн тамирын багшийн мэргэжил эзэмшсэн аж.
Сэтгэгдэл бичих