Xaxa.mn

"Мөнгө байхгүй ээ" гэж хэлдэг хүмүүсийн нийтлэг 3 зүйл

Таны эргэн тойронд тийм хүмүүс байдаг уу? Эсвэл та өөрөө байнга тэгж хэлдэг биш биз? Уулзах бүрт мөнгө алга,гэж үглэх хүмүүсийн нийтлэг талуудыг танилцуулж байна.
1. Хэрэггүй зүйлд мөнгөө их зарцуулдаг
Үнэндээ бол мөнгөгүй гэж хэлэх хүмүүс нь хэрэггүй зүйлст их мөнгөө үрдэг хүмүүс байдаг.Хувцас хэрэглэл харахаараа тэвчилгүй, авахыг хүссэн зүйлээ л шууд л авдаг. Ингэж үнэтэй зүйл худалдаж авахыг хүсээгүй хирнээ нэг л мэдэхэд мөнгө их зарцуулчихсан байдаг. Гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, машин, гар утас гээд үүнийг худалдаж авсан дээр гээд л захиалаад авчихдаг.Тийм хэрэгтэй байсан эсэхээ ч мэдэхгүй янз бүрийн зүйлд мөнгөө зарцуулчихдаг. Тэгээд эцсийн эцэст би мөнгөгүй ээ гээд  л...
2.  Зээлэх , зээлүүлэхээ зөв зохицуулж сураагүй
Мөнгөгүй хүмүүсийн ихэнх нь зээлэх, зээллүүлэхийн менежмент муутай хүмүүс байдаг.
Хэнд хир хэмжээгээр  зээлсэн эсэх, хэнээс хэдийг зээлсэн эсэхээ сайтар мэдэж тооцоолж байх хэрэгтэй. Тэгж чадвал мөнгөний зарцуулалт , зарлага нь багасдаг. Түүнээс гадна зөвхөн өөртэй биш эргэн тойрныхоо хүмүүсийн харилцаанд анхаарч эхэлдэг. Бусдад төвөг учруулах асуудал гардаг учраас зээлэх, зээлүүлэх хянамгай хандах шаардлагатай.
3. Мөнгөө юунд зарцуулах ёстойгоо мэддэггүй
Мөнгө алга, мөнгөгүй болчихлоо гэж хэлдэг хүмүүс нь ихэнхдээ юунд мөнгөө зарцуулах ёстойгоо сайн бодолгүй хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрдэг. Харин богино хугацааны , дунд хугацааны, урт хугацааны хамгийн хэрэгцээтэй ,шаардлагатай зардлаа жагсааж гаргаад цаасан дээр бичиж хэвших нь чухал. Жагсаалтаас хамгийн чухал хэрэгцээтэй зүйлсээ мэдэж авдаг.
Магадгүй уншигч та цалингаа юунд зарцуулсанаа ч мэдэхгүй нэг л мэдэхэд үрчихдэг. Яг хэрэгтэй үед мөнгөгүй болчихдог бол дээрх 3 зүйлийг анхаарч, засахыг зөвлөж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us