Ямайкын ойрын зайн гүйгч, олимпийн наадмын 8 удаагийн алдан медальт тамирчин Усэйн Болт коронавирусийн халдвар авч, гэртээ тусгаарлагджээ. Тэрбээр 7 хоногийн өмнө 34 нас хүрсэн бөгөөд олон хүнийг хамруулсан үдэшлэг зохион байгуулсан аж. Үдэшлэгт реппер Koffee, Английн үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Рахим Стерлинг зэрэг олны танил хүмүүс уригдсан байжээ.
Харин өнгөрсөн бямба гарагт Усэйн Болт халдвар авснаа мэдэж, дараа нь твиттерт энэ тухайгаа жиргэжээ. Түүнд одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа ба аюулгүй байдлыг сахих үүднээс Ямайк дахь гэртээ өөрийгөө тусгаарлаад байна гэжээ.
Зарим шүтэн бишрэгчид нь түүнд хурдан эдгэхийг ерөөсөн бол хөл хорионы үеэр маскгүй үдэшлэг зохиосныг шүүмжлэх хүмүүс ч байжээ.
Ямайк улсад сүүлийн өдрүүдэд халдварын нэмэгдэх хандлагатай болж, өдөрт 60-аас дээд тохиолдол бүртгэгдэж байна. Одоогоор тус улсад коронавирусийн 1612 тохиолдол бүртгэгдсэнээс 16 нас барж, 622 хүн эмчлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих