Хүссэн бүхнээ авч чадахаар хэмжээлшгүй их мөнгөтэй байх ямар байдаг бол хэмээн бодож байв уу? Арабын нэгдсэн Эмират улсын эзэн хаан шейх Халифа Эл Наяан хүн бүрийн мөрөөдлийн хангалуун амьдралаар амьдардаг гэхэд болно. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах ''донтой'' Арабын шейх Лондон хотод л гэхэд 140 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэвэл итгэх үү?
Түүний нийт хөрөнгө 150 тэрбум доллароор хэмжигдэх бөгөөд түүний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөнүүд дэлхий даяар байдаг гэхэд хилсдэхгүй.
Халифа Эл өөрийн эзэмшлийн байрнуудаа бүгдийг нь нэрлэж мэдэхгүй, заримыг нь эзэмшдэг гэдгээ ч санадаггүй гэнэ. Энэ нь өнгөрсөн онд Монгол улсад цагдаагийн хурандаа өөрийн эзэмшлийн байраа мартсантай зүйрлэшгүй юм.
Нүсэр том орд харш, эдлэн газар нь янз бүрийн усан оргилуур, архитектурын гайхамшгийг харуулсан уран барилга, чимэг сэлтээр дүүрэн бөгөөд усан оргилуур, усан сангаа зөвхөн сайн чанарын эвиан /Evian premium/ брэндийн цэвэршүүлсэн усаар дүүргэдэг гэнэ.
Зуу зуун тансаг зэрэглэлийн хаус, орон сууцнуудаа янз янзын зорилгоор худалдаж авсан байдаг. Шейх аялж явахдаа зочид буудлуудад хоноглох дургүй учир очсон газартаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь элбэг. Харин нутаг буцахдаа уг байшингаа ''ор тас'' мартаж орхидог байна.
Хүний шунал гэдэг хязгааргүй. Шейх 17 жилийн өмнө Испанийн Мадрид хотод тансаг зэрэглэлийн орд харш, эдлэн худалдаж авчээ. Гэсэн ч тэрбээр өөрөө нэг ч удаа уг эдлэндээ очиж байгаагүй гэдэг. Түүний гэр бүлийнхэн ч огт очиж байгаагүй бөгөөд 17 жилийн турш Шейхийн байшинг 15 гэрийн үйлчлэгч, ажилтнууд нь харж хандаж байгаа гэнэ. Эзэнгүй байшинд ажилладаг 15 хүн 17 жилийн турш өндөр цалин авч буй ажээ.
Ажилчдын цалин, цахилгаан, ус, урсгал зардалтайгаа нийлээд жил бүр 565,000ам. долларыг Испанийн эдлэндээ зарцуулдаг байна.
Арабын шейх аялах бүрдээ өөрийн 100 гаран туслах, үйлчлэгчдийг авч явдаг бөгөөд тэдэн дундаас хамгийн сонирхолтой ажилтай хүн бол шейхийн сахлыг xарж ханддаг үсчин юм.
ЗӨВ.МН
Сэтгэгдэл бичих