“SpaceX” болон “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск дэлхийн дөрөв дэхь баян хүнээр тодорлоо. Түүний хөрөнгийн хэмжээ 96 тэрбум доллар хүрсэн тухай Блүүмбэрг мэдээлсэн байна. Үүнээс гадна түүний хөрөнгө цаашдаа ч ихээр нэмэгдэхээр байгааг эх сурвалжид онцолжээ.
Тесла компанийн захирал тогтмол цалин авдаггүй ч компанийнхаа 21 хувийг эзэмшдэг. Хувьцааны үнэ сүүлийн нэг жилийн дотор 10 дахин өсч, 1900 ам.долларыг даваад байна. тус компани нь өнгөрсөн сард зах зээлийн үнэлгээгээр Японы Тоёотаг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгч болжээ.
Ингэснээр тэрбээр хөрөнгийн хэмжээгээрээ Амазоны Жэф Бозэс, Фейсбүүкийн Марк Зукербер, Маякрософтын Билл Гейтс нарын араас бичигдэх боллоо.
Элон Маскын амжилтын нууцаас
Дэлхий нийтийг гайхшируулдаг зүйл бол дан ганц түүний амжилт биш бөгөөд хувь хүний зан чанар нь ч онцгой содон гэнэ. Энэ байдлыг нь ч түүний амжилтын гол түлхүүр байсан гэж үзэх хүн цөөнгүй. Түүний амьдрал, намтар, амжилтын нууцыг өгүүлсэн “Элон Маск” ном 2015 онд хэвлэгдэж байсан бөгөөд гарсан даруйдаа хэдэн сая хувь борлогдсон юм. Номын агуулгаас түүний амжилтын нууцыг дэлгэвэл.
Тэр хэзээ ч өөртөө ханаж байгаагүй. Telsa motors-д зуу зуун хүн илүү цагаар ажиллаж байсан өдрүүдэд ч тэр үргэлж “Бид сулхан байна, илүү их ажиллах хэрэгтэй” гэж хэлдэг байсан.
Амралт, ая тухыг чухалчилдаггүй. 2000 онд амралтаа авч, Бразил,Өмнөд Африкт аялах үедээ хумхаа өвчин тусаж, хүнд өвджээ. Тэр цагаас хойш Амралт зугаалгын тухай хамгийн сайн ойлгосон нэг зүйл бол “Амралт чамайг алах болно” гэж хэлсэн бөгөөд дахин хэзээ ч амраагүй байна.
Зөвхөн сайн, их ажиллахыг шаарддаг удирдагч бус, өөрөө хамтдаа, магад бүр илүү ажилладаг МАНЛАЙЛАГЧ. “Paypal” төсөл дээр хамтран ажиллаж байсан Жюли Акенбрандт “Бид өдөрт 20 цагийн турш ажилладаг байсан. Харин Маск 23 цаг ажилладаг байв” хэмээн өгүүлжээ.
Ажил хэрэг нэгдүгээрт. Эхнэрээ төрөх үед хажууд нь байхыг хүсэн компанийн үйл ажиллагаанд оролцоогүй ажилтан руугаа “Энэ бол уучлалт гүйх хангалттай шалтгаан биш. Миний урам хугарч байна. Чи юу чухал болохыг өөрөө бүрэн ухамсарлах ёстой байсан юм. Бид дэлхийн өөрчлөхөөр ажиллаж байна” гэсэн имэйл бичиж, ажлаас нь чөлөөлж байв.
Ялагдал, алдаа дутагдлыг үзэн яддаг. Маск өөрийгөө энэ тал дээр Самурайн сэтгэхүйтэй хэмээсэн тодорхойлсон ба алдаа гаргаж байхаар Харакири хийж амиа егүүтгэхийг илүүд үзнэ гэж хэлж байсан удаатай.
Түүний үгийн санд бууж өгөх гэдэг үг үл оршино. 2006-2008 онд SpaceX-ээс хөөргөсөн бүх пуужин дэлбэрч, дөрвөн ч хиймэл дагуулыг мөргөн сүйрүүлжээ. Үүнээс үүдэн компани маш өндөр алдагдал хүлээж, дампуурлын ирмэгт очив. Гэсэн ч компани дампуурлаа зарлахаас ердөө хэдхэн цагийн өмнө Маск 1.6 тэрбумын хөрөнгө оруулагч олж чадсанаар нэг жилийн дараа дөрөв дэх оролдлогоороо Space Falcon пуужингаа амжилттай хөөргөж байв.
Өөрийгөө голж байсан удаа үгүй. Дөнгөж 18 настай өдөрт 20 ам.долларын цалин авдаг оюутан хүү сонин, сэтгүүл дээрээс уншиж мэдсэн, бизнесмэн, амжилттай яваа хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцохоор өдрийн хоолонд урьдаг байв.-Мөнгө хэзээ ч чухал биш. “Би өөрийн бүх мөнгөө компаниуддаа зориулаад, эхнэрийнхээ эцэг эхийн граашид амьдрахад ч бэлэн байна” гэж найздаа өгүүлж байв.
Сэтгэгдэл бичих