-Америкт Жорж Флойд нас барснаас гурван сарын дараа арьс өнгөөр ялгаварласан шинэ дуулиан гарлаа-
Америкийн Висконсин мужид хууль сахиулах байгууллагын ажилтан, 29 настай хар арьстан Жэйкоб Блэйк рүү хэд хэдэн удаа буудсан хэрэг гарсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн дахин өрнөөөд байна. Цахим сүлжээнд тавигдсан бичлэгт Блейк эргэн харж, машиндаа суухыг оролдох үед хоёр цагдаа түүнийг долоон удаа араас нь буудаж байгаа нь харагджээ.
Жэйкоб Блэйкийн хувьд хэд хэдэн мэс засалд орсон бөгөөд одоогийн байдлаар алхаж чадахгүй байгаа аж.
Сагсан бөмбөгийн “Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймс 8-р сарын 24-нд АНУ-д цагдаагийн ажилтан зэвсэггүй хар хүнийг буудсан үйл явдлын талаар ийнхүү ярижээ:
“Одоо та бүхэн яагаад бид нарыг цагдаа нарт дургүйг ойлгож байгаа байх. Дахин нэг хар арьстныг цагдаа нар онилжээ. Энэ бол маш буруу, маш гунигтай зүйл. Түүнд болон түүний гэр бүл, өөрсөдтэйгөө хар арьст хүмүүст үнэхээр харамсаж байна. Бид шударга ёсыг хүсч байна.
Америкт байгаа хар арьст хүмүүс, бид айдастай байна. Хар эрчүүд, хар эмэгтэйчүүд, хар хүүхдүүд – бид айж байна. Учир нь цаашид дахин юу болохыг мэдэхгүй байна” гэжээ
Сэтгэгдэл бичих