Xaxa.mn

Үзсэндээ харамсахгүй 14 шинэ цуврал

Зарим цувралууд эхний ангиудаасаа л таны сонирхлыг татаж эхэлдэг бол зарим нь хэд хэдэн ангийн дараа сонирхолтой болж эхэлнэ. Тэгвэл эхэлсэн дариудаа л таныг соронз мэт татах 14 цувралыг танд танилцуулж байна.
Сонирхуулж хэлэхэд энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн Intelligence цувралд Монгол Улсын жүжигчин Баярсайханы Ганцэцэг гол дүрийг бүтээжээ. Мөн тэрбээр тун саяхан нээлтээ хийсэн Waiting for the Barbarians”  хэмээх гайхалтай киноны гол дүрийн охины дүрд тоглосон билээ.

Breeders (2020 — present)

Энэ бол насны зөрүүтэй 2 хүүхэд төрүүлэхээр шийдсэн Пол, Элли хоёрын тухай бодит амьдралаас сэдэвлэсэн сонирхолтой цуврал юм. Гэр бүлийн хүмүүст өөрсдийн амьдрал болон үр хүүхдээ халамжлах хоёрын хоорондох зохистой тэнцвэрийг олох шаардлага урган гардаг. Тэнцвэрийг хадгалж амьдрах хэрэгтэй болдог. Насны зөрүүтэй буюу олон жилийн дараа хүүхэдтэй болсоноор тэдэнд шинэ эцэг эхчүүдэд тохиолддог нөхцөл байдал үүснэ.
Энэ бол ирээдүйд эцэг эх болох эсвэл саяхан эцэг эх болсон хүмүүсийн хувьд гайхалтай, сонирхолтой, мөн амьдралыг шудрагаар өгүүлэх цуврал юм.

For Life (2020 — present)

Энэхүү цувралд бүх насаараа ял эдэлсэн Аарон Уоллесын түүхийг өгүүлдэг. Түүнийг үйлдээгүй хэрэгт нь буруутган ялладаг. Цувралд Аарон өөрийн гэм буруугүйг нотолж, бусад хоригдлуудад туслахыг хичээдэг.

Alex Rider (2020)

Алекс Райдер бол ердийн л нэг өсвөр насны хүүхэд юм. Тэр сайн найзынхаа хамт сургуулийнхаа тогтолцоо, арга барилыг шинжилж үзэхийг хүсдэг бөгөөд авга ах нь яагаад байн байн сургуулийнхаа багш нартай ярилцахаар явдаг тухай, түүнийг шалтгааныг олохыг хүсдэг.
Гэтэл гэнэтийн зүйл болж авга ах нь нас барж, Алекс үүнийг осол болсон гэж боджээ. Дараа нь тусгайгийнхан түүнтэй холбоо барьж, авга ах нь тагнуул байсан бөгөөд түүний үхэл нь осол биш гэдгийг нь дуулгаснаар цуврал маш сонирхолтойгоор үргэлжилнэ. Ингээд Алекс нууц албаныхантай хамт авга ахынхаа нууцлаг аллагыг мөрдөх хэрэгтэй болно.

Motherland: Fort Salem (2020)

Энэ цуврал нь хүн төрөлхтөн болон шуламнууд эх дэлхий дээр зэрэгцэн амьдарч буйг харуулах уран зөгнөлийн кино юм. Хүмүүс шуламуудад итгэдэггүй ч тэд дэлхийг өөр, өөр дайснуудаас хамгаалдаг. 
Форт Салем бол ид шидийн болон байлдааны арга техникийг эзэмшсэн залуу шулмуудын хотхон. Гол дүрийн гурван охин энэ сургуульд суралцдаг, өөр өөр зан чанартай хүмүүс бөгөөд уг цуврал нь бидний анхаарч үзэх ёстой ноцтой сэдвүүдийн талаар өгүүлэх сонирхолтой цуврал юм.

Intelligence (2020)

Жерри бол кибер гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор АНУ-аас Их Британид шилжиж ирсэн Америкийн үндэсний аюулгүй байдлын ажилтан юм. Тэр очсон шинэ газартаа туршлагагүй хүн учир мөрдөн байцаалтын ажилдаа заль мэх гарган Википедиа хэрэглэх бөгөөд тэр ч бүү хэл түүнд боссын дүрд орох шаардлага тулгарна. Энэхүү цувралд та бидний сайн мэдэх “Найзууд” цувралын Россын дүрийг бүтээсэн жүжигчин Дэвид Швиммер тогложээ.

Itaewon Class (2020)

Гол дүрийн Пак Сэ Ро И бол хэцүүхэн амьдралтай залуу юм. Тэр эцгээ алдаж, шоронд хоригдож байсан ч Сөүлд өөрийн гэсэн ресторан нээнэ гэсэн найдлага тээн бүх зовлон бэрхшээлийг даван туулж байв. Энэхүү цувралд олон өвөрмөц онцлогтой дүрүүд гарах бөгөөд олон хүний таалалд гарцаагүй нийцэх бүтээл болсон ажээ.

Godfather of Harlem (2019)

1963 оны 03 дугаар сард Бэмпи Жонсон хэмээх дээрэмчин өөрийн амьдарч байсан АНУ-ын хамгийн их хэрэг гардаг дүүргүүдийн нэг рүү буцаж иржээ. Тэрбээр сүүлийн 11 жил Алкатразын шоронд өнгөрөөсөн юм. Буцаж ирэхэд нь гудамжинд олон зүйл өөрчлөгдсөнийг харсан бөгөөд тэр энэ шинэхэн бодит амьдралдаа дасан зохицох шаардлагатай болдог. Бэмпи гэмт хэргийн ерцөнцдөө буцаж ирэхдээ дүүргийнхээ гэмт хэрэгтнүүдийн босс нь болдог.

Feel Good (2020)

Мэй Мартин бол Лондонд амьдардаг бөгөөд Comedy клубын комедиан юм. Нэг өдөр тэр Жэй Жорж хэмээх багштай танилцдаг.
Энэхүү цуврал нь орчин үеийн Лондонд өрнөж буй Жорж, Мэй нарын романтик амьдралыг харуулдаг. Хосууд болзож эхэлдэг бөгөөд Жорж Мэйг хар тамхинд донтсон гэдгийг мэддэг. Хосуудын харилцаа хэрхэн өрнөхийг та цувралаас харж болно.

Die Hart (2020)

Инээдмийн жүжигчин байхаас залхсан Кевин Харт цуврал кинонуудад тоглохыг хүсдэг. Түүнд гайхалтай кинонд тоглох боломж олдох боловч түүнээс бэлтгэл шаардагдана. 
Энэ цувралд тоглосон бусад жүжигчдээс дурдвал Жан Рено, Жош Хартнетт нар юм.

The Nest (2020)

Дэн, Эмили нар бол Глазго хотын нэр хүндтэй дүүрэгт амьдардаг, сайн ажил, тансаг байшинтай дутагдах зүйлгүй сайхан хосууд. Гэвч тэдэнд хүүхэд хэмээх аз жаргал дутагддаг.
Тэдэнд өөр дүүргээс ирсэн 18 настай Каяа хэмээх охин нэгэн санал тавьсан нь хүүхдийг нь төрүүлж өгөх тохиролцоо байв. Харин хариуд нь амьдралаа босгоход нь охид туслах байв. Гэвч энэ жирэмслэлт нь Дэн, Эмили нарын амьдралд заналхийлэл, хар дарсан зүүд мэт аймшигт зүйлсийг авч ирдэг.

The Baby-Sitters Club (2020)

Энэ бол нийт гэр бүлүүдэд зориулсан инээдмийн цуврал юм. Нэгэн жижигхэн хотод амьдардаг 5, 7-р ангийн охид бизнес эрхлэхээр шийднэ. Тэд хүүхэд харах клубыг нээдэг. Тэдний байгуулсан энэхүү клуб нь охидыг илүү өрсөлдөх чадвартай болгоно.
Тус цувралд Алисия Силверстоун тоглосон юм.

Little Voice (2020)

Бэсс бол дуучин, дуу зохиогч, мөрөөдөмтгий нэгэн юм. Тэр нохойн асрагч мэт ажиллаж, багахан цагаар амарч, шинэ уран бүтээлээ туурвина. Тэр ихэнхдээ өөрөө өөртөө дуулж, бас ая зохионо. Нэг өдөр түүнийг хөрш нь санамсаргүйгээр сонсдог.
Little Voice” бол өөрийгөө хайж буй авъяаслаг нэгэн бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг харуулдаг цуврал юм.

The Politician (2019)

“The Politician” бол улс төрийн ертөнцөд гарц олох гэж хичээж байгаа залуугийн тухай сонирхолтой цуврал юм. Түүний эхний алхам бол сургуулийнхаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших сонгууль. Тэр ирээдүйнхээ төлөө энэ сонгуульд ялалт байгуулах ёстой гэж боддог. Гвинет Пэлтроу найз нөхөд болон асрагчаасаа дэмжлэг авдаг. 
Энэ цуврал нь улс төрийн тогтолцооны алдаа дутагдал болон өсвөр насны олон чухал сэдвүүдийг багтаасан юм.

High Fidelity (2020)

Гол дүрийн баатар Роб хөгжимд багаасаа татагдаж эхэлсэн бөгөөд түүнийг амьдралынх нь туршид дагадаг. Хөгжмийн дэлгүүрийн залуу эзэн тэрбээр хөгжмийн тусламжтайгаар өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхийг хичээдэг, муу харилцааг даван туулж, шинэ найз нөхөдтэй болдог. Гайхамшигтай, сэтгэл татам Zoë Kravitz гол дүрд тоглодог.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us