Энэ оны нэгдүгээр сард NBA-ын супер тоглогч Коби Брайант өөрийн хувийн нисдэг тэргээр зорчиж яваад АНУ-ын Калабассын ойролцоо уул мөргөн осолдсон. Түүнтэй хамт дөрвөн хүн явсан бөгөөд тэдний дотор Коби Брайантын төрсөн охин 13 настай Жианна явсан байдаг. Тэд бүгд амиа алдсан билээ. Энэхүү харамсалтай явдалтай холбогдуулж NBA тухайн үеийн бүх тоглолтуудыг цуцалж байсан юм.
Тэгвэл Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Дунд гол”-ын ойролцоох газарт хэсэг залуус NBA-ын супер тоглогч асан Коби Брайантын дүрийг зурсан байна.
Сэтгэгдэл бичих