Xaxa.mn

Трансформерийн хувцас хийж хүүдээ бэлэг барьсан нь

БНХАУ-ын Шанхай хотод шинэ хичээлийн жил эхэлж байгааг угтан нэгэн аав хүүдээ гэнэтийн бэлэг барьж баярлуулжээ. Ноён Жан Трансформерийн баатрын дүрд хувилж хүүдээ гэнэтийн бэлэг барихын тулд хичээл эхлэхийн өмнө сар гаруйн турш хөдөлмөрлөсөн байна. Трансформер киноны гол баатруудын нэг Bumblebee-ийн хувцасыг өөрийн гараар хийж хүүгийнхээ хичээлийн эхний өдөр цэцэрлэг дээр нь өмсөн очжээ. Зургаан сар гаруйн турш хөл хорионд байсан цэцэрлэгийн хүүхдүүд Bumblebee-г хараад маш их баярлажээ. Жан хүүхдүүдийг бэртээхгүйн тулд зөөлөн материал сонгож баатрын хувцасаа хийсэн байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us