Xaxa.mn

А.Лхагвасүрэн: Жет Литэй хамт нэг кинонд ажиллана гэдэг бол миний хувьд хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл минь байлаа

“Уолт Дисней- Walt Disney” кино компанийн бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кино наймдугаар сарын 21-нд цахим платформ ашиглан нээлтээ хийсэн билээ.
Тэгвэл “Мулан ” киноны Монгол Улс дахь албан ёсны нээлт өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 4-ны өдөр “Prime Cineplex” кино театр боллоо.
“Уолт Дисней- Walt Disney” кино компанийн бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кинонд “MONGOL STUNT НҮТББ”-ын гишүүд эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд тогложээ.
Тухайлбал “Мулан” кинонд хааны дүрд тоглосон Жет Лигийн орлон тоглогчоор “MONGOL STUNT НҮТББ”-ын гишүүн Алтансувдын Лхагвасүрэн ажилласан байна.
“MONGOL STUNT НҮТББ”-ын гишүүн А. Лхагвасүрэн Жет Лигийн орлон тоглогчоор ажилласан талаар “Мөрөөдөл биелдэг юм. Донни Йен болон Жет Литэй хамт нэг кинонд ажиллана гэдэг бол миний хувьд хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл минь байлаа. Миний хувьд энэ кино, Мулан байна уу? юу байна уу? огт хамаагүй, Хамгийн гол нь Донни Йен болон Жет Лиг жоохон ч гэсэн ойроос харах, том аз завшааныг олгосон юм.
“Мулан” кинонд хамт оролцсон “MONGOL STUNT Теаm”-ийн эрхэм ах нар, найз нөхдөдөө болон эрхэм дүү нар, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Харин “MONGOL STUNT НҮТББ”-ын уран бүтээлчид “Мулан” кинонд тоглосон талаараа “Монгол залуусын оролцоотойгоор хамтран бүтээгдсэн төсөл маань хүнд хэцүү цаг хугацаа, бэрхшээл бүхнийг даван туулсаар Дэлхийн үзэгчдийн хүртээл болж байгаад бид баяртай байна.
Холливуд хэмээх ертөнц Монголчууд бидний хувьд ойртон ирсний илэрхийлэл болж Монголын киноны орлон тоглогчид баг хамт олноороо тив алгасж, тэнгис гатлан алс холын Шинэ Зеланд улсад зорин очиж Монгол хүний ур чадвар, ухаан бодол, эр зоригийг Олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн онцгой үйл хэрэгт бие сэтгэлээ зориулан оролцож эх орон хамт олныхоо нэр төрийг өндрөөс өндөрт өргөсөн эрхэм дайчиддаа баяр хүргэе. Сурсан мэдсэн зүйлсээ эх орондоо хэрэгжүүлж, дараа үеийнхээ мянга мянган залуусын хүсэл мөрөөдлийн гүүр нь болохын төлөө бид хичээн ажиллах болно” хэмээн пэйж хуудаснаа бичжээ.
Ugluu.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us