Xaxa.mn

Apple компани шинэ iPhone-оо есдүгээр сарын 15-нд зарлахаар болжээ

Жил бүрийн намар шинэ iPhone болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг Apple компани энэ оны арга хэмжээгээ 9-р сарын 15-ны өдөр онлайн горимд зохион байгуулахаар болжээ.

Энэ жилийн гол танилцуулах бүтээгдэхүүн хүмүүсийн нэрлэж байгаачлан iPhone 12 болох нь тодорхой байна. Үүнээс гадна шинэ Apple Watch ухаалаг бугуйн цаг, шинэ iPad таблет танилцуулах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд урьдчилан мэдээлжээ.
iPhone 12-ын хувьд Apple компанийн анхны 5G сүлжээнд нийцэж ажиллах ухаалаг гар утасны загвар болно гэсэн хүлээлт үүсээд байгаа. 
Мөн дөрвөн хувилбар танилцуулагдахаас хоёр нь одоогийн iPhone 11-ийг, хоёр нь iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max загваруудыг залгамжлана гэсэн таамгийг Блүүмбэргийн мэргэжилтнүүд дэвшүүлжээ.
Сүүлийн улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахдаа Apple компани энэ жилийн шинэ iPhone загвар зах зээлд хүрэхдээ ердийн үеийнхээс хэдэн долоо хоногоор хоцрох төлөвтэй байгааг мэдээлж байв. Үүнд коронавирусийн цар тахалтай холбоотой үйлдвэрлэлийн саатал  нөлөөлж байгаа гэнэ.
 
Эх сурвалж: Business Insider
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us